Tuesday, January 7, 2014

"Тэнгис" хажууд баригдаж байгаа барилгаас дахин төмөр унаж хүн бэртлээ

“Тэнгис” кинотеатрын орчимд баригдаж байгаа барилга байнга хэл ам дагуулж, хүний аминд хүрсэн тохиолдол хүртэл бий. Гэтэл өнөө өглөө 10 цагийн орчимд мөн “Тэнгис”-ийн хажууд баригдаж буй “Макс тауэр”-ийн барилга дээрээс төмөр унаж, хажуугаар нь явж байсан нэгэн иргэнийг гэмтээсэн харамсалтай хэрэг гарсан байна. Эх сурвалжийн хэлснээр барилга дээрээс унасан төмөрт оногдсон иргэний тархи задарсан гэсэн мэдээлэл байгаа юм.



No comments:

Post a Comment