Tuesday, February 11, 2014

Хэзээ сэрэх юм тэр 3 сая Чингисийн Монгол…

Нийт сайтын уншигчидын амрыг айлтгая.
Амьдарч буй нийгмийнхээ тухай хэрхэн улам сайхан орчин, нийгэмд аж төрөх вэ гэж хүн бүр л боддог байх. Энд зөвхөн миний бодлоор хүмүүсийн хандлага ямар байгаа талаар би товчхон бодлоо хэлье. Хүмүүсийн илгээсэн олон захидлыг харж байхад өөрийн хүрээлэл хүмүүсийг харахад хуурах хардалт салалт аюултай зурааснаас их өндөр давсан байгаад харамсч байна. Манай тэнгэрлэг сайхан гүндүүгүй гэгдэх эрчүүд ч тэр хацар гоо гэгдэх цэвэр ичимтгий бүсгүйчүүл маань ч төрөл арилжаад хэт задгайрчихжээ. Архи пиво ууж тамхи баагиулж шөнө орой шоудах залуус хүүхдүүд! Орой 10 цагаас хойш буудлын өрөө дүүргэх эрчүүл хүүхнүүд тоймгүй их болсоор. Хэн нь ч энгийн нэг дэлгүүр орж талх авах шиг л санана. Тамхи зуусан архи уусан бүсгүйчүүл хичнээн муухай харагддагаа даанч мэдэхгүй. Харагдахдаа ч биш эмэгтэй хүн илүү их хорддог юм. Хүүхэд гаргана ээж болно. Ямар эрүүл хүүхэд гарах вэ.
Эрчүүл нь цусандаа ясандаа нэвтэртэл архи пиво уучихаад спирт биенд дутагддаг юм гэнэ. Байгаль дээр спирт үнэндээ хүний биед тэгж их дутагддаггүй юмаа. Эрчүүлийн хувьд тамхийг ярилгүй орхиё. Бас бие биендээ худал зөвлөгөө өгөх юм. Амьдрал дээр сексийн туршлагатай эмэгтэйг эрчүүл эхнэрээ биш нууц амрагаараа л сонгодог юм. Үнэхээр сексийн туршлагатай бүсгүй эрчүүлийн сэтгэлийг тэгж их татдаг бол биеэ үнэлэгч хүүхнүүд бүгд л нөхөрт гараад ийм ажил хийхгүй байх байсан биш үү. Ямар ч эр хүн эхнэр болох бүсгүйгээ өөрт нь онгон ирэхийг хүсдэг. Барууны жишгийг дагаад дуурайгаад байх нь манайх шиг жижигхэн буурай хүн ам цөөтэй улсад их муугаар нөлөөлнө. Монгол Монголоороо үлдээсэй.
Ардын хувьсгалаас өмнө 400 гаруйхан мянган хүн амтай тэн хагас нь тэмбүүтэй түүнээсээ болоод хамаргүй чихгүй хүн хаа сайгүй таарах. Богд хаан өөрөө ч энэ өвчинөөс болж сохорсон байлаа. Замбараагүй яг л нохой шиг л хэн таарсан таалагдсантайгаа нөхцөж өвчин авна халдаана тараана. Одоо эргээд тэр л үе рүүгээ ухраад яваад л байх. Зөвлөлтийн эмч нар улаан тариа л Монголыг аварсан шүү дээ. 18 хүрээд биеэ даах (гэрээсээ хөөгдөх) барууны соёлын олон хамтрагчтай байдаг задгай заншилыг дуурайх нь манайд огт нийцэхгүй байдаг. Насанд хүрүүтээ биеэ даагаад өөрийгөө аваад явах боломж манайд байх ч үгүй. Наргиж цэнгэж дураараа авирлаж дунд чөмгөөрөө жиргээд сурсан охидууд үр хүүхдээ сайн хүн болгож хүмүүжүүлэх сайн эх эхнэр болж чаддаггүй.
Тэгээд л үүний дараагийн шат нь мэдээж салалт өнчрөл. Энд эрчүүд 60 хувийн буруутай. “Урд нь олигтой юм хийж байгаагүй хүн урьдын юм ямар ч хамаагүй гэдэг юм”. Багын хүмүүжил байшингын суурь хоёр ижил. Хуурсаар хуурсаар худалч хумсалсаар хумсалсаар хулгайч. Уусаар уусаар архичин явсаар явсаар явдалтай тэнүүлчин. Хаана байна тэр тэнгэрлэг Монголчууд. Хэзээ сэрэх юм тэр 3 сая Чингисийн Монгол…

No comments:

Post a Comment