Сүүлийн үед жирийн монгол эмэгтэй гэлтгүй олны танил бүсгүйчүүд ч харийн эрийн нөмрийг түших нь хэвийн үзэгдэл болоод байна.
Тэгвэл бодибилдингийн мисс Г.Солонго ч мөн гадаад эрийг үүрдийн ханиараа сонгожээ.
Тэрбээр Jason Jay гэдэг залуутай хэдхэн хоногийн өмнө гэрлэлтээ батлуулсан бөгөөд түүний нөхөр нь нэлээд чинээлэг эр бололтой.
Учир нь тэд бал сараа тун ч романтик өнгөрүүлэхээр шийджээ.
Өөрөөр хэлбэл, хосууд хувийн нисдэг тэргээрээ дэлхийг тойрон аялах аж.
Тэд аяллаа өчигдрөөс эхэлсэн бөгөөд одоогоор Камбожийн Бамбоо арал дээр
зугаалж яваа юм байна.
No comments:
Post a Comment