Thursday, February 13, 2014

Балмад эр оюутан охиныг дарамталж долоо хоног хорьжээ

Их хотод эрдэм өвөртлөхөөр ирсэн 22-хон настай М гэх оюутан охин балмад эрийн дарамтнаас болж арга буюу нутаг буцжээ.

Тэрбээр өнгөрсөн оны арван­хоёр­дугаар сарын эхээр Сонгино­хайрхан дүүргийн нутаг дэвс­гэрт оршин суух иргэн Баасан гэгч этгээдийн эрхшээлд орж долоо хоног хоригдсон аж.

Харин охиноо ор сураггүй алга болсныг мэдсэн эх хамгийн тү­рүүнд оршин суугаа хорооныхоо хэсгийн байцаагчид ханджээ. Охиноо хайсны эцэст Сон­гино­хайрхан дүүргийн 30 ду­гаар хороонд иргэн Баасангийн гэрт байхад нь олсон байна.

Тухайн үед охины ар гэрийн­хэн Баасангийн эсрэг ямар нэгэн гом­дол, өргөдөл гаргаагүй аж. Ингээд охиноо аваад Хэнтий айм­гийн Баяндун суманд байх гэр рүүгээ буцжээ.

Анхбаяр: Долоо хоног хамт байвал явуулна гэж дарамталсан байсан

Бид Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны хэсгийн байцаагч, ахлах ахлагч Анхбаяртай уулзаж хэргийн талаар
тодруулсан юм.


-Өнгөрсөн оны сүүлээр 22 настай охиныг долоо хоног хүчээр гэртээ байлгаж дарамталсан хэрэг гарсан. Тухайн үед хохирогчийн ээж нь танд хандаж охиноо олж өгөхийг хүссэн гэж бай­сан?
-2013 оны арванхоёр­ду­гаар сарын 09-нд нэг эмэгтэй “Миний охиныг олж өгөөч, сураггүй алга болчихлоо” гэж өргөдөл өгсөн.
Охиныг нь өргөдөл өгсөн өдөрт нь олсон шүү дээ.

-Охиныг хаанаас олсон юм бэ?
-Сонгинохайрхан дүүр­гийн 30 дугаар хорооны иргэн Баасангийнд байсан. Тухайн үед би ээжид нь “Та гэмт этгээдэд гомдол байвал Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл өгч шалгуулаарай” гэхэд “Охиноо олчихсон юм чинь хурдхан нутаг руугаа явья” гэж хэлсэн.
Тиймээс эрүүгийн хэ­рэг үүсгэхээс татгалзаж проку­рорт шилжүүлсэн.

-Охиныг гэр бүлийн­хэнтэй нь дарамталдаг бай­сан гэх Баасан гэгч этгээд тухайн үед юу гэж байв?
-Бид хоёр бие биедээ хайртай, үерхдэг гэсэн. Чи дарамталж зодоод байдаг юм биш үү гэхэд тийм зүйл байхгүй гэж байсан.

-Харин хохирогч?
-Дараа нь хохирогчтой уулзсан. Тэгэхэд “Намайг дарам­талсан. Долоо хоног л надтай хамт байчихвал чамайг тавьж явуулна” гэж хэлсэн гэж байсан санаг­дана.

-Одоо тэр Баасан хаана юу хийдэг юм бол?
-Мэдэхгүй.

-Хүн хутгалсан хэргээр шалгагдаж байгаа гэж сонс­сон юм байна?
-Ёстой мэдэхгүй.

-Ингэхэд хэд орчим нас­ны хүн бэ?
-Баасан нь 1989 онд төрсөн юм билээ. Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд амьдардаг. Үүнээс өөр мэ­дээлэл алга.

Бидэнд байгаа мэдээллээр бол Баасан гэгч этгээд охины ар гэрийнхнийг хүртэл айл­­­ган сүрдүүлж, дарам­талдаг байжээ. Иймээс хохирогчийн ар гэрийнхэн нь хууль хяналтынханд хан­­­да­­лгүйгээр нутаг буца­хаар яаравчилжээ.
Харин Баа­сан эдүгээ хүн хутгалсан хэргээр шалгагдаж байгаа аж.


Эх сурвалжийн мэдээлс­нээр М охиныг дарамталсан тэрбээр өөрийнхөө аав, ээж болон дүү нараа дарамталдаг, зан авир нь догшин балмад нэгэн гэнэ. Баасанд аав нь “Хүний охиныг явуул, гэр орных нь хайж сандарч байгаа” гэхэд “Та нарт ямар хамаатай юм.

Хамтад чинь алчихна шүү” хэмээн сүрдүүлсэн бай­даг. Балмад этгээд Баасан охиныг Багануур орчмоор машинтай авч явсан тухай өөр нэгэн эх сурвалж өгүүлж байсан юм.

No comments:

Post a Comment