Недерландын Амстердам хотод амьдарч буй гей мисс Энхриймаа тодорхой
шалтгааны улмаас багагүй хугацаанд овоглосон чамин нэрээ өөрчлөхөөр
шийдсэн аж. Өөрийгөө жинхэнэ утгаар нь эмэгтэй хүн болсон хэмээн үзэж
буй түүнийг Энхриймаа нэрээр олонд танигдсан гэдэгтэй маргах зүйл
гарахгүй биз. Харин өдгөө бэлгийн чиг хандлагаараа гадуурхагдан харийн
нутагт амьдрахаар одсон тэрбээр өөрийн цахим хуудас, блогоор дамжуулан
үзэл бодлоо хамгаалсаар байгаа.
Гэвч өнгөрсөн жил түүний нэрийг ашиглан луйвар хийж, бусдыг их бага
хэмжээгээр хохироосон асуудал гарсан тул яаралтай арга хэмжээ авч, энэ
тухай харилцаж буй хүмүүстээ анхааруулжээ. Үүгээр ч зогсохгүй, олонд
танил болгосон Энхриймаа гэх нэрээ Юна болгож өөрчилснөө дуулгаж, хүйс
солиулах мэс засалд орох бэлтгэлээ базааж эхэлсэн байна. Түүнийг гадаад
найз нар нь Юна нэрээр дууддаг бол, төрөлх нутгийн найзууд нь Тунгалаг
хэмээн нэрийддэг болохыг ч тэрбээр нуусангүй. Ийнхүү эхээс төрсөн
цагаасаа эхлэн өдийг хүртэл овоглож яваа жинхэнэ нэрээ нууцлахын сацуу
гурван ч нэрийг өөртөө өгсөн гей мисс саяхнаас найз залуутай болсон
сурагтай. Мөн нэлээд хэдэн жилийн өмнөөс хийлгэж эхэлсэн гормоны
эмчилгээ нь дууссан тул хэзээ мөдгүй хүйс солиулах мэс засалд орохоор
сэтгэлзүйн бэлтгэлээ базааж, холбогдох хүмүүстэй нь уулзаж байгаа гэнэ.
Гэхдээ хүйс солиулах мэс заслын дараа жинхэнэ утгаараа эмэгтэй хүн
болсон ч, Юна эх орондоо ирэх бодолгүй байгаа тул алдарт Ганбууш эндээ
“ганц од” нь хэвээр байх бололтой дог.
No comments:
Post a Comment