Monday, March 31, 2014

П.Энхмөнх хэмээх эрхэмд хүчиндүүлсэн Дэлгэрмаа бүсгүйн зураг болон холбоотой мэдээллээс

Өнөөдөр төрбөртэй ч гэмээр юмуу Энхмөнхийн ээж  хүүгээ өмөөрсөн мэдээлэл олон сайтаар тарсан билээ.  Мөн өнөөдөр Дэлгэрмаа бүсгүй эрч хохирогчыг хамгаалах тухай хуулийн хүрээнд гэртээ цагдаагийн хамгаалалттай болж байгаа юм байна.

Энхмөнхийн ээж С.Эрдэнэцэцэгт “Би чиний найм дахь чинь болъё” хэмээн зурвас бичээд эхэлсэн байна. Ийнхүү Г.Дэлгэрмаа гэгч удаа дараа өөрийн фейсбүүк хуудаснаа П.Энхмөнхийг өдсөн төдийгүй өөрийнхөө хөхийг гаргасан болон усанд орж байгаа хагас нүцгэн зургуудаа явуулж, “Би ийм секси бүсгүй” “Миний хөх Apple”хэмээн өджээ. Тэгэхдээ өөрийнхөө утасны дугаарыг явуулж мессэж хүртэл бичилцэж байсан  гэсэн юм.
Энэ зураг мэдээллийг Г.Дэлгэрмаагаас  П.Энхмөнхийн фэйсбүүкрүү явуулснаас П.Энхмөнхийн ээж хүүгийнхээ хувийн архив буюу түүний фэйсбүүкээс хуулбарлаж авсан гэнэ.  Тэгвэл үүнд Дэлгэрмаа дараах хариултыг өгсөн байна
 

Мөн Энхмөнх ньУрангоо гэх бүсгүйг хүүхэдтэй болгоод салсан гэнэ.


Дэлгэрмаа бүсгүйн зурагнаас.

















Wednesday, March 26, 2014

П.Энхмөнх хэмээх эрхэмд хүчиндүүлсэн Дэлгэрмаа бүсгүйн захидал

Намайг Г.Дэлгэрмаа гэдэг. Би эгэл жирийн Монгол эмэгтэй... Дээд боловсролтой, хангалттай боломжийн амьдралтай, нийгэмд эзлэх байр суурьтай, улсдаа шударгаар татвар төлдөг компанийн захирал, хүний сайхан эхнэр, хүүхдүүийн сайн ээж.  Тиймээ, Надад өөрийн гэсэн бүх зүйл байсан... Байсан гэсний учир нь, би 2013.10.14-ны өдөр өөрийн ажлын байранд, сарын тэмдэг ирсэн үедээ, Бизнесийн шугамаар уулзахаар ирсэн (уяач п.энхмэнд гэгч) эрэгтэйн бусармаг хүчирхийлэлд өртөж, тэр цагаас хойш сэтгэл санаа, аж амьдралаараа хохирч явна. Урьд өмнө ийм аймшигтай зүйлтэй тулгарч байгаагүй тул би тухайн үед маш гүн шоконд орсон.
Нэр төр, өдий хүртэл босгож ирсэн бүхнээ алдахаас айсандаа би хэргийг нуун далдалмаар санагдаж байсан ч, Итгэж найдаж хэлсэн найз сэтгүүлч маань хэргийн талаар нийтэд зарласан гэдгийг мэдээд шууд л цагдаагийн байгууллагад хандсан. Тэр цагаас, тэр өдрөөс хойш би хүний сайхан байсан амьдрал хэрхэн сүйдэж, эх оронд минь хууль хяналтын асуудал хэрхэн явагддаг зэрэг тэр бүх сэтгэл санааны хүндийг туулж явна. Хайртай ээждээ хэлэлгүй 5 сар тээлээ гэдэгчлэн би өдийг хүртэлх 5 сарын хугацаанд би хуулийн байгууллагын чадварт найдсандаа нуугдаж, ичиж шаналж, гүтгэлэг, доромжлол, дарамт бүхнийг тэвчиж ирсэн ч энэ хэргийг улам гааршуулж миний эргэн тойрны найзуудаас хүртэл нөлөөллийн мэдүүлэг маягаар “сөрөг үг худалдан авч” цаашлаад уг хэрэгт огт хамааралгүй хувь хүний нууц, эрх чөлөөний хэм хэмжээнд хамаарах бүх л мэдээллийг минь хүчээр шалгаж шаардаж, дарамталж цаашлаад үүний улмаас миний найз гэж явсан Д.Индра болон Соронз сэтгүүл, Factnew.mn зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Эрүүгийн хуулийн 275,1 зүйл заалтыг зөрчин намайг нийтэд ил болгон гүтгэн доромжилсон. Энэ бүхэн надад хичнээн хүнд туссаныг зөвхөн зовлон нэгт хүмүүс, эсвэл шударга үнэний төлөө тууштай тэмцэгч зөв хүмүүс л ойлгох бизээ.
Хэрэгтэн ичихгүй хор найруулаад явж байхад явж байхад, хохирогч яагаад ичиж нуугдах ёстой юм бэ? Энэ байдлыг надад маш олон хүн хэлж ойлгуулж сэтгэлийн дэм өгсөн тул би одооноос эхлэн өөрийнхөө төлөө болон над шиг асуудлаар зовж шаналсан охид эмэгтэйчүүдийн төлөө хууль ёсны эрхээ эдэлж тууштай тэмцэхээр шийдлээ. Улаанбаатар хотод сард дунджаар 100 гаруй эмэгтэй Эрүүгийн хуулийн 126 буюу Хүчирхийлэлийн, улаан махны хэргийн хохирогч болдог гэсэн судалгаа байна. Гэтэл энэ тоо нь нийт хохирогч эмэгтэйчүүдийн ердөө 5хан % нь буюу зориг гарган нэр төрөө золиослон байж хуулийн байгууллагад хандсан хэсэг нь гэвэл та итгэхүү?

Монголын охид эмэгтэйчүүд бид ийм нийгэмд л амьдарч байна. Хүчирхийлэл өнөөдөр маргааш, өдөр бүр хаа нэгтэй яваа ертөнцийн гоо дагинасыг хэтэж явна. Таны ээж эхнэр эгч дүү хөөрхөн охиныг тань хүчирхийлэлд өртөхгүй гэсэн баталгааг хэн гаргах вэ? Харамсалтай ямарч баталгаа алга. Хэрэг гарсан, нотлох баримт хангалттай байхад ч яаж ч чадахгүй байдаг юм байна. Хуулийн байгууллагад шудрага ажиллаж байгаа хүмүүс их байна. Гэвч хажуунаас шахаж дарамтлагчид түүнээс их тул яаж ч чаддаггүй юм байна. Тэгвэл бид өөрсдөө нэгдэн нийлж хүчирхийлэгчидтэй тэмцэх цаг болсон. Эмэгтэй хүн бол ертөнцийн эхлэл билээ! Бид хүчирхийллийн бай биш! Тиймээс надтай нэгдэн тууштай тэмцээрэй.
2014.03.24 хохирогч Г.Дэлгэрмаа

Эх сурвалж : http://uls.mn/medee/14909

Saturday, March 22, 2014

Солонгосын энгийн охид


Шинэ кино (Walking With Dinosaurs (2013) HD Монгол хадмал)

Шинэ кино (Walking With Dinosaurs (2013) HD Монгол хадмал)

Амралтын өдрүүд ирж байна. Тиймээс таны амралтад зориулан  70 сая жилийн тэртээх түүхийг өгүүлэх гайхалтай киног HD монгол хадмалаар хүргэж байна.
Үйл явдал: Эртний аварга Үлэг гүрвэлүүд дэлхийд хэрхэн мөнхийн баатар болж үлдсэн гайхамшигт домгийг өгүүлэх болно.

Monday, March 17, 2014

Архичин хадам ээж

Миний хадам ээж архи уудаг. Харанхуй шөнө хаа холоос такси барьж ирээд ёс юм шиг би мөнгийг нь төлөөд, тэр гэхийн аргагүй ой гутмаар, шивтэр ханхалсан үнэр нь гэрээр нэг үнэртэн, үр хүүхдүүдээ өөрийгөө элдвээр хэлүүлэн, агсан тавин хашгичан, бархирах олон шөнүүд би үзсэн. Энэ хүнд би өргүй, охиныг нь хүчээр богтлож аваагүй, орчин цагийн хуулиар л суусан уг нь.
5 хүүхэдтэй хэрнээ ганцхан манайд л ирнэ байна, хэд хоног эрүүл болж тэнхэрч ирээд, индүү, хүүхдийн утас энэ тэрхэн юм хулгайлаад хэдэн өдөр ууж байгаад ирнэ дээ. Ганц бие охин нь 3 өрөө байрандаа оруулахгүй, хаалгаа тайлдаггүй нь үнэн шогийн, (уг нь ээжийнх нь байр) бас нэг хүү, охин хоёр нь боломжийн амьдралтай хэрнээ ээжийгээ гэртээ байлгадаггүй, за бас эхнэр нөхөр нь уурладаг биз дээ гэж ойлгож нэг болох л юм. Тэр ганц бие охин нь арай л байгаа биз. 2 хүүхэд нь Америкт байдаг ирэн очин байдгийн, ирэхээрээ ээжийгээ татна, сайхан амьдруулна, энд ингэж хогийн байлгахгүй гэж ирээд л над руу нэг том хардагийн гэтэл яг үнэндээ татаад авчихдаггүйн сонин. Саяхан хадам маань нэг жижиг хагалгаанд орлоо, орохоосоо өмнө
-Ээж нь хагалгаанд орлоо надад мөнгө явуулаарай гээд тэнд байдаг даа ч хэлээд энд байдаг даа ч хэлээд байгаа харагдсан, яг цаг нь тулаад ирсэн хэн нь ч байдаггүй ээ хөөрхий эх үрийн нандин холбоо гэдэг нь л энэ байх. Шаварт унасан шарын эзэн би гэдэг хүн л төллөө, гарч ирээд ээж нь баярлалаа гэж нэг хэлсэн юм тэрэнд нь би жоохон баярлаад байгаа юмаа ухаан нь. Мартын 8-р өөрийнхөө ээжид баяр хүргэж ганц торт барьж очоогүй дээ бяцхан бухимдавч ханийнхаа ээжид тусалсан даа гэж бодоход сэтгэл жаахан тэнүүн байлаа.
Гэвч тусалсан гэдэг нь их л олон тоон дээр яригдахаар болсон болоод л ингэж бичиж байгаа маань энэ. Уул нь 5 хүүхдээ хойд эцгийн гар харуулалгүй залуу насаа гандтал зүтгэсэн энэ хүнийг харахаар заримдаа Тунгалаг Тамир романы -Энэ хүнийг Эрдэнэ гэдээг… гээд эхэлдэг шиг амсах зовлон үйлийн үрээ, эдлээд дуусчихсан гэж бодогдмоор, одоо л энэ хүн жаргах ёстой доо гэмээр, гэвч архи гэдэг бариа нь харагддаггүй бассейны зам шиг их зовлонтой шингэнд амьсгаа авч чадалгүй, үр хүүхдийнхээ ач тусыг үзэж чадалгүй живэх нь дээ хөөрхий. Хөөрхий гэснээс хөөрхий нь би болоод байнаа хөө.
Сая хагалгаанд орсноос нь хойш би ээжийг чинь дахиж согтуу харанхуй шөнөөр гэртээ оруулахгүй тэр хүүхдүүд дээрээ очно биз би лав гэртээ оруулахгүй гэж эхнэртэйгээ тохирсон юм, гэтэл өнөөдөр хаалга үүд тас тас цохисоор таксины жолоочоор түшүүлээд ороод ирлээ, би ч гэртээ оруулахгүй яв зайл тэр охин дээрээ оч гээд охин руу нь залгатал
-Наад авгайгаа гаргаад хая хэнд хамаатай юм гэж ирээд надад уурлаж байна, би ч гаргаж хаяна гээд чирж байтал эхнэр маань уйлаад, хүүхдүүд бүлтгэнээд би гэдэг хүн өөрөө өөртөө киноны эсрэг талын баатар шиг хүн чанаргүй хөгийн амьтан шиг санагдаад яаж ч чадсангүй буцаад ороод ирлээ. Оруулж ирээд үнэр танарнаас болоод гал тогоонд хаалга хаагаад, хэвтүүллээ хагалгааны оёдол нь идээлээд хавдчихаж, хувцас хунар гэж авах юм алга, ингэж хүн байтлаа нохой шиг явах гэж. Жоохон юм идээд над руу ганц хоёр юм бувтнаад муухай хараад нулимаад тасраад унтлаа, нохойгоор бол сүүлчийн хуцалтаа хийж байгаа юм уу даа.
Ер нь яг нуулгүй хэлэхэд би ийм гаргаад хаячих зүрхгүй болохоор л ингэж элэг барьж байх доо. Би гэдэг хүн хөндлөнгийн хүн харвал ажил дээрээ бол ёсорхуу, мундаг хүн нэг муу хурган дарга, амьдрал дээр хадамдаа нулимуулаад л байж байна даа. Ийм л сайхан хадамтай, тийм сайхан хадам ах эгчтэй хүн дээ би…

Өдөр болгон хүүхдээ үүрээд 30 км явган явдаг

Хятадын Юу Хуканг нэртэй нэгэн тосгонд аж төрдөг 40 настай энэ хүн өдөр болгон тахир дутууу хүүхдээ сургуульд хүргэж өгөхийн тулд үүрч 30 км замыг явган туулдаг ажээ. Хүүхэд нь саажилтай ч гэлээ бусдын адил эрдэмт мэдлэгэтэй болох эрхтэй гэж боддог тул ингэж уйгагүй явдаг гэдгээ аав хэлсэн байна. Тэр бүү сургуулиа дүүргээд коллежид ороосой гэж хүсч байгаагаа хэлжээ.
1

Sunday, March 16, 2014

Зүсээ хувилган олон жил нуугдсан маньяак Б-г ЭЦГ-ынхан илрүүлэн баривчиллаа


1996 оноос хойш удаа дараагийн үйлдлээр бага насны хүүхэд хүчиндсэн болон хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргүүдэд сэрдэгдэн цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлагдаж байсан Б-г өчигдөр ЭЦГ-ынхан баривчилсан байна. Удаа дараагийн онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн ч баригдалгүй оргон зайлж чаддаг байсан түүнийг ЭЦГ-ынхан сүүлийн нэг жилийн өмнөөс  байж болох газрыг тогтоож,  шаардлагатай ажиллагаануудыг хийсний үр дүнд ийнхүү баривчилсан байна.


Saturday, March 15, 2014

Бээжингийн Монгол биеэ үнэлэгчид буюу САЛЯНТУНЫ үдэш

Бээжингийн Монгол биеэ үнэлэгчид буюу САЛЯНТУНЫ үдэш

Нутаг нэгтнүүд маань Зүүн Өмнөд Ази дахь хар тамхины мафийн гар хөл болж, “Цагаан тахал” хэмээх аюулт барааг нь тээвэрлэдэг болсоор удав. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн ухвар мөчид бодолтой зарим маань хүний нутагт цаазаар авахуулах, насаараа хоригдох ял шийтгүүлэн амьдын тамд унаж байна. Бид өмнөх дугаартаа хар тамхи тээвэрлэж яваад баригдсан монгол иргэдийг шүүсэн шүүхийн үйл ажиллагааг сурвалжилж нийтэлсэн. Энэ удаад хар тамхи тээвэрлэгчдийн нэг сүлжээ болох биеэ үнэлэгчдийн талаар сурвалжилснаа хүргэж байна.

Friday, March 14, 2014

Харин аав маань надад -Хохь чинь гэж хэлсэн

“Намайг М гэдэг. Би та бүхэнд өөрт тохиолдсон зүйл ээ бичих гэсэн юм. Би айлын ганц охин манай аав ээж маань өндөр албан тушаалд ажилладаг. Би багаасаа дутагдах гачигдах зүйлгүй өссөн. Би одоо 25 настай. 5 жилийн өмнө нөхөртэйгөө танилцаж 3 жилийн өмнөөс нэг гэрт орсон. Оюутан байхдаа танилцаад суусан. Манай нөхөр царайлаг даруухан энгийн л хүн. Анх зүгээр л танилцсан. Тэгээд би их гайхсан. Надтай бүтэн 4 сар үерхэж байж дөнгөж хөтөлж алхсан. Тэр их тэвчээрийг нь үнэлсэн. Одоогийн залуус уулзаад удаагүй байж л ор хөнжилд орохыг урьтал болгодог.
Ингээд бид хоёр  2 жил үерхээд нэг гэрт орсон. Манай хүн ч сургуулиа төгссөн. Монголын хамгийн нэр хүндтэй сургуулийн хамгийн шилдэг төгсөгч болсон. Тэгээд монголын томоохон компанид орсон. Манай аав ээж бид хоёрт байр машин авч өгсөн. Манай хүний ар гэр нь жоохон ядруухан л даа. Хүн жаргал даадаггүй юм байна. Тэр жаргал даагаагүй хүн нь би. Би саяхан ажилд орсон. Би үе үе шоудчихдаг юм. Манай хүн ганц ч удаа шоудаж байгаагүй. Архи, дарс алийг нь ч уудаггүй бүр амсдаг ч үгүй. Намайг шоудаад шөнө хэдэн цагт ч ирсэн надад ганц ч удаа юм хэлж байгаагүй.
Манай аав намайг байхгүйд хоёр ч удаа гэрт ирсэн байсан. Надад их уурлаж байсан. Бараг надаас илүү аав ээж маань хүргэндээ сайн. Хамгийн сүүлд би найзынхаа төрсөн өдөрт очоод шоудаад нилээн орой ирсэн. Гэртээ орж ирээд урьдныхаа адил шууд хувцас хунартайгаа унтаад өгсөн байсан. Өглөө нь сэрсэн чинь манай хүн ажилдаа яваагүй сууж байсан. Тэгээд надад юу ч хэлэлгүй шууд алгадаад авсан. Би ч орилж өгсөн л дөө. Намайг зодлоо чи муу зайл минийй аав ээж авч өгсөн. Намайг зоддог чи хэн бэ? Ер нь л би олон муухай үг хэлсэн. Манай хүн ч гараад яваад өгсөн. Би ч гэртээ очоод эрхэлдэгээрээ эрхлэх санаатай болсон явдалаа хэлсэн. Намайг зодсон ч гэж хэлсэн. Харин аав маань надад -Хохь чинь гэж хэлсэн. Бүр ахиад чамд ийм хүн олдохгүй. Олон юм битгий яриад бай гэдэг үгийг хэлсэн. Тэр үед л би ухаан суух шиг болсон.
Тэгээд нөхрөө ярихыг хүлээсэн эмэгтэй хүн түрүүлж ярихгүй гээд бүтэн 3 сар хүлээсэн. Надлуу ганц ч залгаагүй. Тэгээд би өөрөө залгасан бид 2 уулзсан. Надад чамайг үзэн ядаж уурласандаа алгадсан юм биш ухаан суугаасай л гэж ганц алгадсан юм. Бараг өөр зүйл яриагүй. Би бүр шалдаа бууж уучлаарай гэж хэлсэн. Манай хүн баян ядуу хоёр хүн таардаггүй юм байна. Баян болохоороо эргээд уулзнаа гэхдээ би чамтай суухгүй -Мөнгө чамайг хайрласан хайрны минь дэргэд юу ч биш шүү гэсэн. Тэр маань угаасаа чадна…
Би энэ бүхнийг тэнэгээ азгүйгээ гайхуулах гэж бичээгүй. Зүгээр л сайн сайхан зүйлээ харамлаж хайрлаж яваарай л гэсэн юм. Түүнийгээ хүлээсээр л байна…”  хэмээн 2 жилийн өмнө захидал бичиж байсан.
 Одоо энэ зүйлийг бичихийг хүсэж байна. Түүнээс хойш удаан хугацаа өнгөрчээ. Нөхрөө ярихыг нь хүлээж бүтэн 6 сар болсон. Даанч яриагүй өөрөө очоод уулзсан бараг л шалдаа буусан ажил дээр нь хоол хийж очно, гэртээ эргэж ирэхийг ятгана, ахиж шоудахгүй гэж амлана. Даанч тус болоогүй. Сүүлдээ уурлаж үзсэн хүн амьдралдаа алдаа гаргаж болно ш дээ чи шоудахаа боль гэж хэлж ч үзээгүй юм байж ямар өөдгүй юм гээд…
Харин түүний хэлсэн хариулт нь битгий шоуд архи битгий уу гэдгийг чамд би хэлээгүй ч өөрийнхөө биеэр үзүүлсэн энэ хангалттай гэж бодож байна аа харин хэлэхийг чинь аав чинь чамд хангалттай хэлсэн би хэзээ ч эргэж ирэхийг хүсэхгүй байна гэсэн. Тэгээд ахиад бид хоёр 3 сар гаран уулзаагүй холбоо ч бариагүй. Харин би бүр шоудах хүсэл ч төрөхгүй гэр ажил гээд л өнгөрсөн хойно ухаан суусан даа. Тэгээд нэг орой ээж аавынхаараа очиж юм өгөх санаатай ортол манай хүн сууж байсан. Би бүр нүдэндээ ч итгээгүй. Намайг хараад шууд гараад яваад өгсөн. Ээжээс асуутал манай хүн тэр хоёртой уулзах гэж ирсэн гэнэ. Удахгүй сургуульд гадагшаа явах гэж байгаагаа хэлж. Ингээд би хөөрхий болж гэртээ ганцаараа очоод яагаад ч юм их уйлсан. Өнгөрүүлсэн хором бүхнээ бодохоор хэцүү байсан. Одоо би бүр тод санаж байна. Тэр өдрөөс хойш 5 хоногийн дараа гэртээ зурагт үзээд хэвтэж байтал хаалга онгойлгоод тэр минь ороод ирсэн. Би ч цай хийж өгөөд юу ярихыг нь хүлээсэн. (догдолсон)
Тэр маань надад аав ээжтэй чинь ярьсан хэрвээ чамайг зөвшөөрвөл хамт аваад явах гэсэн юм. Харин өмнөх алдаануудаа битгий давт гэсэн. Би үнэхээр баярласан өөрийн эрхгүй нулимс гарч байсан түүндээ тэврүүлэх тэр мөчийг би бараг жил хүлээсэн. Надад зөвлөсөн хүмүүст бүгдэд нь баярлалаа би одоо жирэмсэн удахгүй хүүтэй болно. Нутгаасаа хол байгаа ч хайртай хүнтэйгээ хамт байх жаргал. Залуусдаа хэлэхэд АРХИ, ШОУ ЦЭНГЭЭН энэ бүхнээс хол яваарай. чин сэтгэлийн үг шүү хамт наргиж цэнгэж ууж идэж байсан найзууд чинь цагаа тулахаар бүгд л амьдралаа боддог юм байна лээ.

Sunday, March 9, 2014

Монгол анчид


Цагдаагийн газарт шалгуулах анчдын зурагнууд (фото)


Р.Анхнямын тоглож буй дэлхийн хэмжээний кино 2015 онд нээлтээ хийнэ

СТА жүжигчин Р.Анхням Хятадын алдарт зохиолч Зян Руны "Чонон сүлд" романаас сэдэвлэн бүтээж буй "Wolf totem" кинонд тоглож байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл энэхүү киноны ерөнхий мэдээллээс та бүхэнд сонирхуулъя.
gh
"Чонон сүлд" киног Хятадын кино групп 38 сая ам.доллараар санхүүжүүлж байгаа бөгөөд Францын кино найруулагч Jean-Jacques Annaud тус киног найруулж байгаа. 2009 оноос хойш яригдаж эхэлсэн энэхүү кино өдгөө Өвөр монголд зураг авалтуудаа хийгээд дуусч байгаа юм.

Queen of the Night (2013) | Монгол хэлээр

Queen of the Night (2013) | Монгол хэлээр

Та бүхэндээ нэгэн гайхалтай Романтик инээдмийн киног хүргэж байна. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй...



IMDb rate 6.8
Genres: •Drama •Romantic comedy
Release Date: 2013/10/17
Starring: Kim Min-jeong, Cheon Jeong-myeong, Kim Gi-bang
Directed by: Kim Je-yeong

A romantic comedy about a timid husband named Yeong-soo discovering the past of his beautiful and perfect wife Hee-joo

 
    
                                    


Friday, March 7, 2014

Friends 2 (2013) | Монгол хэлээр


IMDb rate 6.8
Genres: Action | Drama
Release Date: 13 December 2013 (USA)
Starring: Oh-seong Yu, Jin-mo Ju, Woo-bin Kim
Directed by: Kyung-Taek Kwak

17 years after the events of first movie, Choi Sung-hoon, Lee Han Dong's son, who grew up in abusive family, and has fallen to life of petty crime, ends up in jail, same one where Lee Jeong-suk is serving his sentence. Choi Sung-hoon's mother there visits Lee Jeong-suk and begs him to take her son under his protection. Being Lee Han Dong's childhood friend he agrees, and Choi Sung-hoon who never had any sort of proper role model in his life, is quickly swayed by this senior. But what will happen when Choi Sung-hoon learns why is Lee Jeong-suk sentenced in the first place?







Монголын трансжендрийн ертөнцөөр


Нямка Монгол хатны хувцастай

Wednesday, March 5, 2014

С.Төгсөөгийн экс загвар өмсөгч Н.Эрдэнэцогт VLVT клубт тайчигчтай бүжив (фото)



“Андра модель” агентлагийн гүйцэтгэх захирал, Германы “IZAIO” агентлагийн загвар өмсөгч С.Төгсөө ээж болоод удаагүй байгаа ч нөхрөөсөө салсан гэх мэдээлэл олны ам дамжин яригдаж байна. Төгсөөгийн нөхөр нь “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Н.Эрдэнэцогт. Эдгээр хосуудыг салсныг батлах мэт нөхөр Н.Эрдэнэцогт VLVT бааранд тайчиж зураг нь олон нийтийн цахим сүлжээгээр нийтлэгдэж эхэллээ.

С.Төгсөөгийн экс загвар өмсөгч Н.Эрдэнэцогт VLVT клубт тайчигчтай бүжив (фото)

Monday, March 3, 2014

Чех даяар шуугиулж буй монгол бүсгүй


Нэгэн цагт бүрэг ичимхий байсан монгол бүсгүйчүүд өнөө цагт “нүүр хагарцгааж” дэлхийн өнцөг булан бүрт гоо үзэсгэлэн, гоолиг бие, мэдлэг боловсрол, авьяас чадвараараа гайхагдах болжээ.