Нямка Монгол хатны хувцастай
Монголын трансжендрүүдийн ертөнцөөр гадаадын хэвлэлийн дуран өнгийж, тэдний аж амьдралыг сурвалжилжээ. Slate.com цахим хуудаст гарсан уг гэрэл зургийн сурвалжлагад ингэж өгүүлжээ.
“Монголд, трансжендер хүмүүс хэрцгий балмад хүчирхийлэл дор, ялгарварлан гадуурхал дунд амьдардаг ч тэднийг хамгаалах хууль үгүй болохоор тэдгээр хэргийн дийлэнх нь хууль шүүхийн хяналтад өртөлгүй, хэнд ч мэдэгдэлгүй өнгөрдөг. Айдсаасаа болоод ихэнх нь нуугдмал байдалтай амьдарч байна. Гэрэл зурагчин Альваро Лэйз 2011 онд Монголд гурван сар хагас байх хугацаандаа Монгол дахь транжендер, тэр дундаа эрэгтэйгээс эмэгтэй болон хүйсээ солих хүсэлтэй хүмүүсийн гэрэл зургуудыг авсан юм. “Тэд тодорхой орчинд ч өөрсдийгөө илэрхийлж чаддаггүй. Чи амьдралынхаа туршид өөр хэн нэгэн болж жүжиглэх хэрэгэтй болно. Чиний ажил, чиний төрөл садан бүгд тэр жүжгийн нэг хэсэг болно. Тэгээд маш өчүүхэн хэсэгт нь л чи өөрийнхөө хүссэнээр оршин байх боломж олддог” хэмээн гэрэл зурагчин Монголын трансжендрүүдийн амьдралын тухай бичжээ.
Нямка шөнийн үдэшлэгт оролцсоны дараа таксинд будгаа арилгаж, хувцсаа сольж байгаа нь
А.Лэйз бол эрх нь зөрчигддөг хүмүүсийн тухай гэрэл зургийн
сурвалжлагаар дагнасан зурагчин юм. Тэрээр Монголд тохиолдлоор очоод тус
улсын ЛГБТ хүмүүсийн нийгэм дэх байр суурь болоод бэлгийн өөр чиг
хандлагатай байх ямар ч боломж нөхцөлгүй байгааг олж харжээ.Тэрээр янз бүрийн төрийн бус байгууллагуудын талаар судалгаа хийсний дараа тэдгээр газраас зарим нэг хүнтэй холбоо тогтоож өгсөн байна. Тэдний зарим нь шөнийн клубт ажилладаг бол зарим нь биеэ үнэлдэг бөгөөд зөвхөн энэ үедээ л жинхэнэ дүр төрхөө ил харуулах боломжтой байдаг аж. Мөн Монголын трансжендрүүдийн дунд балетын бүжигчид, нийгмийн янз бүрийн салбарт ажилладаг хүмүүс, аялал жуулчлалын хөтөч, багш нар хүртэл бий.
А.Лэйз эдгээр хүмүүсийн өөрсдийнх нь байхыг хүсдэг тэр л төрхөөр харуулахын тулд гэрэл зургийг нь авахдаа Монголын үндэсний уламжлалт хатдын хувцас , өмсгөлийг өмсгөжээ.
Гамбууш өөрийн ажилладаг янхны газраа хувийн нүүр будагчтайгаа
Сүүлийн жилүүдэд Монголын ЛГБТ хүмүүсийн нөхцөл байдал бага зэрэг сайжрах шинж тэмдэг ажиглагдаж байгаа аж. 2009 онд анхын ЛГБТ хүмүүсийн эрхийг хамгаалах байгууллага үүсч байгуулагдан, төрийн бус байгууллагын хэлбэрээр үйл ажиллагаа явуулах эрхээ олж авчээ. “Монголын нийгэм, хүн ам залуу учраас олон нийтийн үзэл бодол, чиг хандлагыг өөрчилж чадна гэж бид итгэдэг” хэмээн тус байгууллагын гүйцэтгэх захирал Ц.Отгонбаатар “Gay Star News”-д ярьжээ.
Гэрэл зурагчин Лэйз ч Монголд бүх зүйл өөрчлөгдөж,сайн тал руугаа эргэнэ хэмээн найдаж байгаагаа хэлээд түүний гэрэл зургууд хэзээ нэг өдөр монголчууд трансжендер хүмүүст хүн ёсоор ханддаг болоход нөлөөлнө хэмээн итгэж байна. Тэрээр хэлэхдээ “Энэ хүмүүс бол бидэнтэй л адилхан өөрсдийнхөөрөө амьдрах эрхтэй хүн. Үүнд ямар ч буруу зүйл байхгүй” гэсэн юм.
55 настай Баара Улаанбаатарын хамгийн ядуу дорой хэсэгт амьдардаг.
Трансжендер залуус
Орост төрсөн Нараа одоо Монголдоо ажил ч үгүй, гэр бүл ч үгүй амьдарч байна.
No comments:
Post a Comment