Хан-Уул
дүүргийн нутаг дэвсгэрт газар шорооны ажил явуулж байсан барилгын
ажилчид түүхэнд тэмдэглэгдэхээр том буюу 2.2 кг жинтэй цул алт олжээ.
Цулаараа олдсон алтыг тунгаамал гэж нэрлэдэг бөгөөд монголын нутгаас
тунгаамал олдох нь цөөн бус тохиолддог байна. Тодруулбал, Яармагийн
гүүрийн цаахна, Viva city хотхоны баруун талд баригдаж буй Шинэ өргөө
хорооллын нутаг дэвсгэрээс алт олджээ. Шинэ өргөө хорооллыг нийслэлчүүд
А3 стандартын анхны хороолол гэдэг сурталчилгаагаар нь мэдэх болоод
байгаа.
.
Өмнө нь 2012 онд Баянхонгор аймгийн
Бөмбөгөр сумын Буйлс гэдэг газар гар аргаар алт олборлож байсан
Өвөрхангайн иргэд 420 грамм цул алт олсон гэнэ. Мөн 2001 онд Бөмбөгөр
сумаас 450 грамм цул алт олсон тохиолдол бүртгэгджээ. 2013 оны 5 сарын
19-нд Төв аймгийн Заамар сумын нутаг, Сов гэх уурхайгаас Эрдэнэтийн хоёр
залуу 5.3 килограмм жинтэй цул алт олсон гэх түүх ч бий.
:
Дэлхийд янз бүрийн хэмжээтэй цул алт
олсон тохиолдлууд түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Тухайлбал, Моно кристалл
хэмээн нэрлэгдсэн гольфийн бөмбөг шиг хэмжээтэй цул алт Венесуэлээс
олдож байж. Түүнчлэн Австрийн Ньюштадт гэдэг жижигхэн хотын оршин суугч
Андреас ногооныхоо талбайд ажиллаж байгаад 3 кг жинтэй алт олж байжээ.
Мэргэжилтнүүд тус алтыг 228 сая.доллароор үнэлсэн байдаг. Энэхүү
байгалийн үнэт өв өнөөдөр Австрийн төв музейд хадгалагдаж байна.
.
No comments:
Post a Comment