“Улаанбаатарчуудын амьдрал өдөр, шөнө шиг ялгаатай, үхэл нь хүртэл өөр юм” гэж гадаадын нэгэн иргэн халаглаж байсныг өөрийн эрхгүй саналаа. Хүмүүнлэгийн ажлаар ирсэн тэрбээр “Хоёр өөр улсад ирсэн юм шиг санагдлаа. Дэлхийн бусад улс оронд ч гэсэн баян хоосны ялгаа байдаг.
Гэхдээ Монголд дэндүү өөр юм. Бусад улсад баячууд нь цөөн байдаг бол Монголд эсрэгээрээ, алхам тутамдаа хүний эрх зөрчигдөж, өөрийн улсын Үндсэн хууль нь уланд нь гишгэгдчихээд байхад парламентын гишүүд нь дээгүүр хараад л явж байдаг юм билээ. Арга ч үгүй биз парламентдаа дандаа бизнесмэн болон идэж уух сонирхолтой нөхдийг сонгочихож гэж би ойлгож байгаа” гэсээр нутаг буцсан гэдэг.
Өөрөөр хэлбэл гадаад эрхэм “Нэг гүүр давж амьдарвал нэлээд баян, хоёр гүүр давж амьдарвал хосгүй баян” гэсэн явган яриаг нотлох мэт. Түүний хоёр жилийн өмнө ийн өгүүлснийг өнөөгийн Зайсан, Баянхошууныхны амьдрал нотолж буй юм.
Зайсан гэсэн энэ нэр одоо баячуудын хороолол гэсэн агуулгыг илтгэж, тэнд зөвхөн баячууд л амьдардаг гэсэн ойлголт ч аль хэдийн бий болж.
Таван жилийн өмнө 5300 хүн амтай байсан Хан-Уул дүүргийн Зайсан толгойн хүн ам хоёр дахин өсч, 10 мянга 100 болжээ. Тэдгээрийн 70 хувь нь сүүлийн хэдхэн жилийн дотор баригдсан өндөр үнэтэй хувийн хаусанд амьдардаг болсон байна.
Тиймээс Монголын баячууд тэнд шавааралдаж амжсан гэсэн үг. Хөрөнгөтэй эрхмүүдийн хэдэн зуун саяар тоологдох үл хөдлөх хөрөнгүүд сүндэрлэн. Эдгээр үнэтэй орд харшийг дагаад борчуудын хороололд байдаггүй бүх л зүйл тэнд цогцоороо байна.
Монголын хамгийн үнэтэй буюу жилийн 12 мянган ам.долларын төлбөртэй 800 гаруй сурагчтай хувийн “Америк сургууль” тэнд бий. Тус сургуулийн сурагчид хамгийн үнэтэй машинаар хүргүүлж, авахуулдаг. Зайсангийн баячуудын үйлчлүүлдэг дэлгүүрийн хүнсний бүтээгдэхүүний чанар, чансаа нь дээд зэрэглэлийнх байхгүй бол худалдаа эрхлэгчид нь толгойгүй болох шахна.
Мөн тансаг зэрэглэлийн орд харшийг дагаад ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн гээд хөгжил цэцэглэлт өндөртэй барууны оронд ирчихэв үү гэж андуурмаар. Энэ мэтээр тоочоод байвал маш олон зүйлээрээ борчуудаас илт ялгарч ёстой л “тасраад явчихаж”.
Жилийн 12 мянган ам. долларын төлбөртэй “Америк сургууль” 2014.04.23
“Blue sky” хотхоны ногоон байгууламж иймэрхүү. 2014.04.23
“Вилла виста” хотхоны хүүхдийн тоглоомын талбай. 2014.04.23
Зайсангийн баячуудын үйлчлүүлдэг “Меркури” зах. 2014.04.23
“Seoul Royal” хотхоны хүүхдийн тоглоомын талбай. 2014.04.23
“Вилла виста” хотхонд байрлах баячуудын автограж 2014.04.23
Баячуудын гадаа сойлттой байх тансаг зэрэглэлийн автомашинууд 2014.04.23
Зайсангийнхны үйлчлүүлдэг “Оргил” худалдааны төв 2014.04.23
Борог амьдрал буюу Баянхошууныхан
Утаан дунд дүнсхийх Баянхошууны гэр хороолол. 2014.04.23
Уранхай, ноорхой хувцастай, царай нь халтартаж, заримынх нь нүүр гар зэгэл саарал болсон хүүхдүүд түжигнэтэл гүйлдэж, хүн, машин нэг л замаар зорчино. Энэ бол гэр хорооллын гэх тодотголтой, ядуу тарчиг амьдралтай ихэнх хэсгийнхний өдөр бүр өрнөдөг амьдрал.
Хотын хүн амын илүү хувь нь шавсан Баянхошууны гэр хороолол. Өвөл нь урдах хүнээ харахгүй шахам утаанд алхаж байна. Энд ч ёстой нэг амьдрал өрнөсөөр үргэлжилсээр урин дулаан цагт нь тоосон дунд хоолойгоо хорсгон аж төрсөөр байна.
Уг нь урин дулаан болоход утаа багасаж агаар арай л дээрддэг бол эргэн тойронд нь тоосгоны олон үйлдвэр байдаг тул нарийн ширхэгтэй тоос иргэдийн уушгинд нь шигж байдаг нь гашуун үнэн. Бас шарилтай хаяа дэрлэн амьдрагсад ч энэ бүсэд олон.
Ингэж л Монголын нийгмийн нэгээхэн хэсэг болох улаанбаатарчууд хорвоогийн борогхон амьдралыг өөр өөрийнхөөрөө туучиж явна. Улаанбаатарын залуучуудын бараг л хоёр хүний нэг нь өөрийн гэсэн толгой хорогдох орон байргүй, ээж аав, хадмындаа, хамаатан садныдаа адлуулж, оюутны байранд хоргодож, энд тэндхийн хөлсний байр, халаасны өрөөнд амьдарч явна.
Гэтэл баячууд хэдэн арван тэрбум төгрөгийн үнэтэй тансаг байранд тарвалзан амьдарч, бас болоогүй доод тал нь 2-3 байр бусдад түрээслүүлэн тэдний хөлс, цус, нулимсыг сорон амьдарцгааж байна. Ямартай ч нийт хүн амын тоо 2012 онд 278 мянга байсан бол одоо 300 гаруй мянган хүн амтай болтлоо өсчээ.
УИХ-ын 76 гишүүн та нар ганцхан цаг ч болов Баянхошуунд саатаарай
Үнэндээ Зайсангийн баячуудын дийлэнх нь төрөөс төрсөн тэрбумтнууд, төсвийн мөнгөнөөс хулгайлан завшигчид, банк дампууруулагчид, улстөрч нэртэй улаан цагаандаа гарсан луйварчид гэдэгтэй маргах хүн үгүй биз. Хүмүүнлэгийн ажилтан Элисагийн хэлсэнчлэн “Хууль батлагсад нь хуулиа зөрчөөд байхаар ядуу дорд мань мэт нь яаж ч тарвалзаад яах билээ.
Гэхдээ УИХ-ын эрхэм 76 гишүүн та бүхнийг ганцхан цаг ч болов Баянхошуунд саатахыг урьж байна. Хэрэв та нөхөд зориглон тэнд очвол үхэл ямар ойрхон байгааг мэдрэх байх. Ингээд олныг эс нуршин өдөр шөнө шиг ялгаатай амьдралыг гэрэл зургаар хүүрнэж байна. Ямар аймшигтай амьдрал, ямар их ялгаа вэ.
Баянхошууны иргэдийн үйлчлүүлдэг супермаркет 2014.04.23
Чимээгүй хоттой хаяа дэрлэн орших гэр хорооллынхон 2014.04.23
Хийх ажилгүй залуус дэлгүүрийн урд талын талбайд чөлөөт цагаа өнгөрүүлдэг. 2014.04.23
Эдгээр хүүхдүүдийн хувь заяа Зайсангийн хүүхдүүдийнхээс шөл өөр 2014.04.23
Борчууд уух усандаа ингэж л дугаарладаг. 2014.04.23
42 дугаар сургуулийг “Америк сургууль”-тай харьцуулахын аргагүй дүр төрх 2014.04.23
Хүүхдүүд хичээлээ тараад ийм энхэл доголтой гудмаар явдаг 2014.04.23
Худалдааны төв үү, машин засварын газар уу. 2014.04.23
чадаж байгаа зүйлд арга байхгүй шд. Адилхан 4 мөчтөө нэг толгойтой биздээ
ReplyDeleteЖич:Манайх зайсанд байдаггүй
ReplyDeletebitgii huts ygad erh medeltee negen ard tumniihee mongoor ingej tansaglaj amidrah estoi gj bid nar adilhan bga gj u
Deletebi zaisand bdag gehdee manai aaw eej bi erh medeltei bish? aaw mina ajil hiideg bii ajil hiideg bid tusdaa ger bul? bi 25tai gehdee bi ajil hiisen hudulmuruuruu zaisand baishin awsan lizengeer bish getel yagaad dord amidarch bgagaa bidenluu chihne we?
Deletearhi uuhaa bolchih zawgvil baichih chuluut tsagaa demii yumand urhee bolichih tegvvl ta nar zaisand bish zadgai talbain hausnd amidarnshd?
Delete