Thursday, May 22, 2014

Баянхошуунд хүүхэд харах үйлчилгээний загвар төвийг нээжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баянхошуунд хүүхэд харах үйлчилгээний загвар төвийг нээжээ. Энэхүү төвийн үйл ажиллагаатай НИТХ-ын зарим төлөөлөгчид танилцлаа.
.
Тус загвар төвийг энэ оны 3 дугаар сарын 20-ны өдөр нээсэн байна. Гаднаа тоглоомын талбайтай, дотроо унталгын өрөө, чөлөөт цагаа өнгөрөөх талбай,  гал тогоотой, нийт 68 метр кв талбайд үйл ажиллагаа явуулдаг юм байна. Энэ төвд өглөө08:00-18:00 цаг хүртэл мэргэжлийн гурван багш 2-5 насны 15 хүүхдийг асардаг. Сарын 400 мянган төгрөгийн цалин авдаг гэлээ.

:
 Сонгинохайрхан дүүргийн  10 дугаар хороонд цэцэрлэгийн насны 840 хүүхэд байгаагаас 500 гаруй хүүхэд нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байгаа юм байна. Энэ төвд олон иргэд хандаж хүүхдээ өгөхийг хүсэж байгаа ч байрны хүрэлцээнээс хамааран 15-аас илүү хүүхэд авах боломжгүй гэж тус төвийхөн хэллээ. Хүүхэд харах үйлчилгээний төвөөр сард 60 мянган төгрөг төлөөд хүүхдээ харуулах боломжтой юм байна

No comments:

Post a Comment