Wednesday, May 21, 2014

Заанаагийн өмдний салтаа задарчээ

“Макс” продакшны жүжигчин П.Эрдэнэзаан “17 нас” ток шоунд оролцож, хүүхэд насныхаа нандин дурсамжаас хуваалцсан юм. Тэрбээр шоунд оролцох үеэрээ зураг зурж, дуулж, хөгжим тоглож, бүжиглэж, өөрт байгаа бүхий л авьяасаа үзүүлсэн. Мөн ангийнхаа охидуудын өмнө хамгийн их эвгүй байдалд орж байсан үеэ дурссан юм.
Ахлах ангид байх үед урлагийн наадамд бэлтгэж байсан аж. Заанаагийн ангийн хөвгүүд зодооны урлаг энэ тэр харуулсан номер бэлтгэж, түүнийгээ ихэд хичээнгүйлэн давтсан юм
байх.

Тэр үед мань хүн ангийнхаа охидын өмнө эргэлттэй өшиглөж үзүүлэхэд нь өмднийх нь салтаа зад явжээ.  Ингээд л ангийнхаа охидуудын нүүрийг харж чадахгүй бушуухан харьсан аж. Маргааш нь хичээлдээ ирээд, өдөржингөө доошоо харж суусан гэнэ лээ. 

No comments:

Post a Comment