Баячууд жирийн хүмүүс шиг өдөр тутмын хэрэгцээгээ хангаад зогсохгүй
хүссэнээ хийх бэл бэнчинтэй. Танд ч тийм боломж байхыг үгүйсгэхгүй. Та
өөрийгөө сонжоод үзээрэй.
1. Мөнгөний тухай хүмүүс янз бүрээр ярьдаг. Алийг нь хамгийн зөв гэж боддог вэ?
а. Мөнгө заримдаа маш өндөр үнээр олддог - 1
б. Ухаантай хүмүүс мөнгө олох аргыг сэтгэлдээ бус, толгойдоо тээж явдаг - 2
в. Мөнгөөр гачигддаггүй хүмүүс сэтгэх чадвараар дутмаг байдаг - 3
2. Танаас мөнгө зээлж авсан хүн түүнийгээ мартсан дүр эсгээд байвал та яах вэ?
а. Мөнгөө салгаж авахын тулд бүх аргыг хэрэглэнэ. Хамгийн хахир хатуу зан гаргаж ч магадгүй - 3
б. Зээлсэн мөнгөө эргүүлж өгөх боломж байхгүй байгаа юм болов уу хэмээн бодож, чимээгүй хүлээнэ - 1
в. Уулзах болгондоо тоглоом шоглоомоор өрийг нь сануулна - 2
3. Танд ямар ажил илүү тохиромжтой санагддаг вэ?
а. Цалин багатай байж ч болно. Гол нь чимээ шуугиан багатай, дулаан газарт дуртай 1
б. Хувийн бизнес эрхлэх дуртай. Бүхээгэнд суугаад эрэг шураг, хадаас худалдсан ч хамаагүй - 3
в. Тогтвортой, зах зээлд өөрийн байр сууриа эзэлж чадсан пүүс компанид гайгүй алба хаших 2
4. Ахимаг настай хүн амьдралынхаа элдэв зовлонг нэг бүрчлэн тоочно.
а. Хэчнээн залхуутай байсан ч яриаг нь тэвчээртэй сонсоно - 2
б. Улаан цайм эвшээлгэж, өөрт сонирхолгүй байгаагаа ойлгуулна - 1
в. Яриаг нь анхааралтай сонсч, аар саар зүйлийг ч нягтлан асууна - 3
5. Танилууд чинь шинэ төсөлд хөрөнгө оруулалт хийхийг санал болгоно?
а. Бэлэн байгаа бүх мөнгөө өгнө 3
б. Төслийн талаар нэг бүрчлэн, нарийн мэдэхийг оролдоно - 1
в. Хожим эргүүлж авч чадахгүй бол харамсахааргүй хэмжээний мөнгө өгнө - 2
6. Утас чинь дуугарлаа. Танд хамгийн түрүүнд ямар бодол төрөх вэ?
а. Найз нөхөд, төрөл төрөгсдөөс минь хэн нэг нь намайг санаж дээ - 2
б. Ямар нэгэн юм болжээ - 1
в. Ажил хэрэгч яриа өрнөх бололтой - 3
7. Таны бодлоор яавал баян болох вэ?
а. Мэргэжлээ төгс төгөлдөр эзэмших нь чухал - 2
б. Туйлын арвич хямгач байх - 1
в. Хувиараа аж ахуй эрхэлж эхэлнэ - 3
Одоо оноогоо дүгнэе!
7 - 10 оноо. Танайх баян айл болж чадахгүй л болов уу.
Хүссэнийхээ хэрээр бус мөнгөндөө захирагдах ёстой гэдэгтэй эвлэрч үз.
Амьдралд үнэ төлбөргүй олж авч болох олон сайхан зүйл байдгийг
анхаарахад илүүдэхгүй. Байгалийн сайханд зугаалж, номын санд сууж, музей
үзсэнээр та амарч, оюун ухаанаа цэнэглэнэ шүү дээ.
11-14 оноо. Эд баялагтай болохын тулд
танд амьдралын мэдрэмж хичээнгүй зүтгэл, ажиллах чадвар зэрэг энгийн
зүйл дутагдаж байна. Чухам юуг өөрчилж болохыг бодоорой.
15-18 оноо. Ийм сайхан авьяас,
чадвартайбайж, та өдий болтол яагаад юу ч үгүй хоосон явж байгаа юм бэ.
Бүх хүчээ дайчлаад үз. Энэ нь үр дүнгээ өгөх л болно.
19-21 оноо. Та их мөнгөтэй биш юмшиг
байна. Хичээгээд үз. Зорилгодоо хүрэхийн тулд заримдаа мөнгөний төлөө
бус, харин энэрэнгүй сайхан сэтгэлээр хэн нэгэнтэй гэрээ хэлэлцээр хийж
болдгийг санаарай. Үгүй ч байж болно. Гэхдээ туршаад үзэхэд буруутгахгүй
байж магадгүй.
No comments:
Post a Comment