Эдийн засгийн хүндрэл нүүрлэж, ам.доллар хяналтаас гарч, өргөн
хэрэглээний барааны үнэ өсч байна. Төр засаг ч гэсэн аль болох зардлаа
хэмнэж бүсээ чангалахыг эрхэмлэж байгаа. Эдийн засгаа эрчимжүүлэхээр
зарлалаа. Гэтэл Шинэчлэлийн Засгийн газрын зарим сайд нар тансаглаж
өгдөг аж. Тэд албан тушаалаадаа томилогдсоноос хойш ажлын байрны ая
тухтай байдалд онцгойлон анхаарсан байна. Олонхи сайд нь өрөөгөө
тохижуулахаас гадна ганцаараа орж гарах хаалга, бие засах өрөө хүртэл
гаргуулсан талаар Төр, захиргааны үйлчилгээний ажилтнууд онцолж байгаа
юм.
Жишээ нь, Зам тээврийн сайд А.Гансүх ганцаараа орж гарахын тулд
яамныхаа байрын ар талаас орох хаалга гаргуулж авч арай л дэндүү
дураараа загнажээ. Үүнд нь их хөрөнгө зарцуулсан сурагтай. Үүнийг
шалгамаар юм. Яамныхаа төв хаалгаар ажилтнууд болоод ард иргэдтэй явахыг
хүсээгүй онцгойрохыг хүссэн юм байлгүй.
Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр бас яамныхаа таван
давхарт байрлах ажилчдын бие засах газрыг өөрийн болгож тохижуулан
засуулсан гэнэ. Ингэхдээ орчин үеийн бие засах өрөөний жишиг байдлаар
өөрчилжээ.
www.times.mn
No comments:
Post a Comment