Tuesday, May 6, 2014

Дуучин Т.Дэлгэрмөрөн Женко Х.Баттулгын хүүтэй бүлэглэн жүжигчин Баярмагнайг зодов


“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн дахин танхайн хэрэг үйлдэж, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж эхэллээ.

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Face гэгч хуулинд захирагддаггүй шөнийн клуб бий. Үүр цайтал ажилладаг энэхүү бааранд элдэв гэмт хэрэг гарах явдал сүүлийн үед ихэсчээ. Дуучин Т.Дэлгэрмөрөн бямба гаригийн орой тус цэнгээний газар Женко Баттулгын хүү Жавхлан, мөн Цогоо гэгч залуугийн хамт үйлчлүүлсэн байна. Улмаар тэнд наргиж суусан Маск продакшны жүжигчин Эрдэнэзаантай маргалдан, зодоон үүсгэжээ.

Согтолтын өндөр зэрэгтэй явсан талууд хэн хэнийгээ өмөөрсөн нь зодооныг ширүүсгэх шалтгаан болсон байж магадгүй. Жүжигчин Баярмагнай Эрдэнэзааныг өмөөрч зодоон дундуур шургалж амжсан биш Женко Баттулгын хүү Жавхлан Дэлгэрмөрөнг өмөөрч ханцуй шамлан орсноор Баярмагнайн гар хугарч хохирол амслаа.

Бөөн зодоон үүсгэчихээд Дэлгэрмөрөн, Жавхлангийн хамт баарнаас зугатаж амжжээ. Гэхдээ “Би 11 хороололд байна. Хүрээд ир. Эр улс байна даа, эвлэрмээр байна” гэж Баярмагнай руу ярьсан гэх. Эр улс аль маргалдахыг тэр гэх вэ гээд Баярмагнай тэдэн дээр хүрч очсон боловч шил архи хувааж уунгуутаа ахин зодуулсан гэнэ.

No comments:

Post a Comment