Wednesday, May 28, 2014

Жорлонд хүүхдээ гаргажээ


Их Британий Йоркшир гүнлэгийн Трейси Фрайер төрөх хугацаанаас 14 хоногийн өмнө хүүхдээ төрүүлжээ. 
 
Тэр өглөө 26 настай Трейси бие засмаар санагдаад жорлондоо оржээ. Жорлонгийн суултуур дээр суугаад хэдхэн секундын дараа ус чанга цалгилах чимээ сонсоод доош харлаа. Гэтэл хүүхэд нь гараад жорлонгийн суултуур дотор хөвж байлаа. Үүнийг харсан Трейси шоконд орж, чангаар орилж хашгирчээ. Түүний дуугаар ээж нь, бас түүний нөхөр Карл нар гүйлдэж ирэв. 

Ингээд Карл охиноо жорлонгоос гаргаж авах хооронд ээж нь түргэн дууджээ. Гэтэл охин нь ганхийхгүй, огт уйлахгүй байгаад Трейси ихэд сандарлаа. Харин Карл охиныхоо амьсгалын замыг цэвэрлэсний дараа тэр чанга хашгирч, ээжийнхээ сэтгэлийг амраав. 

Трейси "Би хүүхдээ төрөхийг, түүнийгээ гар дээрээ авах мөчийг тэсэн ядан хүлээж байлаа. Гэтэл түүнийг жорлонд төрөх юм гэж огт санаагүй. Би жорлонд ороод ганц л дүлсэн. Гэнэт миний биеэс ямар нэг юм гадагшилж байгааг мэдэрсэн юм” гэж ярилаа”. 

Эмч нар түүний охиныг эв эрүүл гэж оношилжээ. Трейси чихрийн шижинтэй учраас хугацаанаас өмнө төрсөн юм байна. Сонирхолтой нь, Трейси огт өвдөөгүй, төрөх үеийн ямар ч өвдөлт мэдрээгүй гэнэ. 

"Охиноо жорлонд төрсөнд одоо ч итгэж чадахгүй байна. Хэдий тийм ч охин маань үргэлж инээмсэглэдэг” гэж Трейси өгүүлэв. 
 
 

   

No comments:

Post a Comment