Monday, June 2, 2014

Баярын дараах бараан дүр зураг


Баярын дараах бараан дүр зураг
Жил бүрийн 6-р сарын 1-нд Эх үрсийн баяр тохион, хөгшид хүүхэд гэлтгүй бүгд баярлан цэнгэж нэгэн өдрийг жаргалтай үддэг билээ. Энэ ч ёсоор, өчигдөр Чингисийн талбай маань дуу хуур, инээд баясалд умбан sөнжив. Гэвч сайны хажуугаар саар гэдэгчлэн, жилийн жилд л улиг болтол яригддаг хогны асуудал бас л дахин дэгдлээ.

Өглөөхөн нь цэмбийж байсан талбай үдээс хойш гэхэд хогондоо дарагдах нь тэр! Мөдхөн тэдгээр хог нь салхинд хийсээд, бараг л Энхтайвны гүүр хүрэв. Ингээд л, манайхны ухамсар үнэхээр дорой, нэг л биш байна гэдэг нь илт харагдаад байдаг юм. Хэзээ нэг өөрчлөгдөн, хотын соёлд суралцах юм, бүү мэд.

Уг нь насанд хүрэгчид нь үлгэрлээд хог хаягдлаа зориулалтын хогийн саванд хийгээд хэвшчихвэл хүүхэд багачууддаа сайн үлгэр дууриал болохсон. Гэтэл амьдрал дээр хараад байхад, томчууд нь тоох ч үгүй, хогоо хаа сайгүй хамаагүй хаях нь хэвийн үзэгдэл мэт. Нэг их үнэтэй, гоё машин унасан нөхөр хогоо цонхоороо чулуудах энүүхэнд.
Нэг үеэ бодвол, одоо гудамж талбайд байрших хогийн сав боломжийн олон тоотой харагдах болсон. Харин түүнд нь хүн бүр хогоо аваачаад хийчих зөв хандлага л дутагдаад байна.   Наад захын жишээ болгон орон сууцны айлуудаар аваад үзэхэд, шатны уулзварт байх хогийн бункерт тав алхаад хогоо хийчихэж чадахгүй, уут савтай хогоо үүдэндээ гаргаад хаячихдаг зарим нэгэн арчаагүй залхуу хүмүүс ч мэр сэр байсаар.

Гадныхан хогоо ангилж хаяад хэвшчихсэн байхад бид зөвхөн хогоо хогийн саванд хийх талаар асуудалтай байгаа нь хүмүүсийн ухамсар, соёл, хөгжлийн түвшин тэднээс хичнээн ихээр хоцорч буйг гэрчилнэ. Иймэрхүү наад захын зүйлээс харахад л, гоё сайхан хогны уут тараахад санаа тавих бус, харин иргэдээ хогоо зөв хаяж  сургах талаар анхааран, хичээл сургалт хийсэн ч илүүдэхгүй мэт санагдана. Тэгээд заагаад, хэлээд байхад тоохгүй, “том толгойлоод” байгаа нөхдөд арга хэмжээ авч, торгууль төлбөр оногдуулсан ч болохоор. Бүр бусад газраа байг гэхэд, Чингисийн талбай дээрээ хог хаявал торгодог заалттай болмоор!

Сонирхолтой мэдээллүүд :
Баян эрхмүүдийн ижилхэн амрагууд - Үзэх
Муурын зулзагууд “өргөж авсан” нохой - Үзэх 
Арго багш “Цензургүй яриа” нэвтрүүлэгт /бичлэг/  - Үзэх
Дуучин Нара монголын номер нэг секси хүүхэн Үзэх
Энэтхэгийн цагдаа нарын харгис үйлдэл нийгмийг цочирдуулав - Үзэх
Хямдхан хятад охиныг арчаагүй найз залуугийнх нь хажууд найрав ...Үзэх
6 настай Мундаг тоо боддог Жирийн монгол жаал - Үзэх  
Солонгос охид согтохоороо - унших

No comments:

Post a Comment