Friday, February 7, 2014

Гурван ч нэр сольсон гей мисс хүйсээ солиулж, найз залуутай болсон гэв үү

Недерландын Амстердам хотод амьдарч буй гей мисс Энхриймаа тодорхой шалтгааны улмаас багагүй хугацаанд овоглосон чамин нэрээ өөрчлөхөөр шийдсэн аж. Өөрийгөө жинхэнэ утгаар нь эмэгтэй хүн болсон хэмээн үзэж буй түүнийг Энхриймаа нэрээр олонд танигдсан гэдэгтэй маргах зүйл гарахгүй биз. Харин өдгөө бэлгийн чиг хандлагаараа гадуурхагдан харийн нутагт амьдрахаар одсон тэрбээр өөрийн цахим хуудас, блогоор дамжуулан үзэл бодлоо хамгаалсаар байгаа.