Гоц ухаантай Монгол хүү өнгөрсөн нэг жилийн хугацаанд MIT
(Massachusetts Institute of Technology)-д онлайн сургалтыг нь хэрхэн
сайжруулахыг зааж байна.
Thursday, April 24, 2014
Барилгын өргөтгөлөөс төмөр унаж найман настай охиныг хүнд гэмтээжээ
Ердөө цаг гаруйхны өмнө хичээлээ тараад ээжийнхээ хамтаар явж байсан охины толгой дээр барилгын өргөтгөлөөс төмөр унан хүнд гэмтээжээ.
Тус барилга нь Аморе зочид буудлын өргөтгөл хийж буй хэсэг ажээ. Гэвч барилгын ажил явуулж байгаа ч ямар ч хамгаалалт хийгээгүй байна. Дөнгөж хажуу талд нь цэцэрлэг, сургууль байсаар байтал ийнхүү барилгын ажил явуулахдаа тун хайхрамжгүй ханджээ.
Охины ээж “Гэмтлийн эмнэлэгт хүүхдийнхээ толгойд оёдол тавиулж байна, шарх нь маш гүн гэж эмч нар хэллээ. Барилгын ажил явуулж байж ямар ч хамгаалалт байхгүй. Охин маань хичээлээ тараад явган хүний явах ёстой замаараа явж байгаад л ингэж гэмтлээ” гэж ярьлаа.
Барилгын салбарынхны хайхрамжгүй байдал хэдэн хүний аминд хүрч байж эцэслэх вэ. Дөнгөж өнөө өглөө Хүннү барилгаас ажилтан нь унаж амиа алдсан талаар бид мэдээлсэн. Салбар нь энэ асуудалд ноцтой анхаарал хандуулахгүй бол барилгын ажил эхэлж буй энэ үед нийслэлчүүд амьд явахад хэцүү болжээ.
ХӨЛТРӨГ - (2014) Монголын УСК | Аймшиг
Энэхүү кино нь эх үрийн хайр, хүүхэд бол бурханаас өгсөн бэлэг юм, Үүнийг хайрлах нь хүний чухал үүрэг. Мөн өсвөр насны охид хөвгүүдийн үерхэл, нөхөрлөл, хайр дурлалаас үүдэн гарах алдааныхаа үйлийн үрийг Замилан өөрийн биеэр амсаж байгааг 24 цагийн дотор өрнөж байгаа үйл явдлаар харуулдаг байна. Киноны нэрийн хувьд хөлтрөг гэдэг үгийг хөшиг хаалт гэдэг утгаар нь хэрэглэжээ. Тус киноны гол болон туслах дүрийг МУСТА Н.Ялалт, О.Долгор, Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар, МУГЖ Ж.Оюундарь Р.Баттогтох, МУСТА С.Болормаа зэрэг жүжигчид бүтээсэн бол “Татар” хамтлагийн дуучин О.Заяа, Франксеал хамтлагтай хамтран дууг нь амилуулжээ. Харин тус киноны зохиолыг найруулагч С.Болд-Эрдэнийн эгч С.Болормаа бичсэн. Тэрээр өмнө нь “Орхидос” киноны зохиолыг бичиж байсан, энэ нь тав дахь удаагийн кино зохиол нь юм байна. Киноны зураг авалтыг ихэвчлэн шөнийн цагаар хийж, гэрэл нь зөвхөн дэнлүүгээр шийдэгдсэн зэрэг онцлогтой аж.
Хүүгээ хулгай хийлгэхгүй гэж бетонон шаланд гинжилжээ
Хятадын Вэнь Юань эхнэрийнхээ хамт хулгай хийдэг хүүгээ өрөөнд нь
гинжилжээ. “Ингэснээр хүү маань эрх чөлөөний үнэ цэнийг ойлгож,
бодлогогүй алхам хийхээ болих байх” гэж эцэг, эх нь ярьж байна.
Тэдний хүү Жуан Юань сүүлийн хэдэн жилийн турш хөрш айлуудаасаа хулгай
хийж байгаа гэнэ. Гэр бүлээ шившигт хутгахаа боль, шоронд орно шүү гэж
сэрэмжлүүлсэн ч Жуан үгэнд орохгүй байв.
Ингээд эцэг, эх нь 24 настай хүүгээ бетонон шаланд гинжилж орхижээ. Одоо
тэр гудамжинд гарч чадахгүй, зөвхөн орон дээрээ хэвтэх буюу өрөөн дотор
явдаг.
Вэнь Юань “Энэ тийм ч ширүүн арга биш. Бид жижиг тосгонд амьдардаг тул
хэн хулгай хийснийг бүгд мэддэг. Би учруулсан хохирлыг төлж, уучлал
гуйдаг. Гэвч одоо залхлаа. Дандаа ингэж төлөх мөнгө ч байхгүй. Хэрэв
цагдаад мэдэгдвэл шоронд хорих байх” гэж ярилаа.
Хүүгээ хэр удаан ингэж шийтгэхийг сэтгүүлчид асуухад эцэг нь “Нийгмийн
гишүүн болоход бэлэн болсны дараа. Гэр бүлийн нэр хүндийг гутаахаа
больсны дараа суллана” гэж хариулав.
Зайсангийнхан VS Баянхошууныхан
Subscribe to:
Posts (Atom)