Saturday, January 25, 2014

Алтанхүүд зодуулж амиа алдсан нь талийгаач бүсгүйн буруу юу?

21-хэн настай бүсгүйн халуун аминд хүрсэн Алтанхүү гэгчийг нийгэм тэр чигээрээ жигшин зэвүүцэж байгаа. Хэдийгээр шүүх эмнэлгийн дүгнэлт баттай гараагүй байгаа ч талийгаач бүсгүйг найз залуугийнхаа гарт амиа алдсан гэдгийг олон нийт мэдээжийн зүйл хэмээн итгэсээр ирсэн.

Тэгвэл шүүх эмнэлгийн эхний хоёр дүгнэлтээс эхлээд сэжигтэн Алтанхүүгийн мэдүүлэг болон гэрчийн мэдүүлгүүд тун ээдрээтэй гарч байгаа нь эх сурвалжуудаас харагдаж байгаа. Энэ удаа бас нэгэн эх сурвалж болох гэрчийн ярилцлагыг www.massnews.mn сайт уншигчидад хүргэжээ.


Н.Болормаа гэгч нь сэжигтэн Алтанхүүгийн үеэлийн эхнэр бөгөөд талийгаач бүсгүй, Алтанхүү нарыг сайн мэдэх бөгөөд талийгаачийг хамгийн анх эмнэлэгт хүргэсэн хүмүүсийн нэг юм байна. Н.Болормаа болон түүний нөхөр, Алтанхүү нар нь үе тэнгийн учир ойр дотно найз нөхдийн холбоотой байдаг аж. Анх талийгаачтай 2013 оны 08 сарын 03-нд түүний нөхрийн төрсөн өдрөөр Алтанхүү анх дагуулж ирээд танилцаж байсан гэнэ.

Тэрбээр хэлэхдээ: Анх удаа уулзаад л их уудаг юм байна гэж бодож байсан. Нэг оройн баяр дээр л гэхэд 10 –аад шил Алтанговь пиво уусан. Бас их сайн даадаг нь анзаарагдсан. Уухаараа нүд нь бага зэрэг улайгаад, их нүүрэмгий болдог охин байсан. Ер нь бол уудаг, сайн ч даадаг байсан. Энэ хоёр наадмын үеэр танилцаж, анх уулзсан өдрөө хамт хоносон гэж ярьж байсан. Талийгаач “Эгчтэйгээ муудалцчихлаа” гээд 2 хоногийн дараа Алтанхүүгийнд ирсэн байна лээ. Тэгээд энэ өдрөөс хойш намрыг хүртэл ирж очоод л хамт байдаг байсан. Ах нь гээд залуу цэрэгт явахынхаа өмнө талийгаачийн юм хумыг авчирж өгөөд явсан. Ирж очсоноос нь хойш тооцвол 4 сар орчим хамт байсан. Нэг удаа Алтанхүү, талийгаачийг “Өөр хүнээс жирэмсэн болсон байна. Эмнэлэгээс гэрлүүгээ хүргэж өгчихөөд ирлээ” гээд манайд ирсэн. Мэдээж өөр хүнээс жирэмсэн болсныг нь мэдэх ямар олиг байхав дээ. Бид хоёр түүнээс асууж сураглахад, “Эмнэлэгт үзүүлэхэд хоног хугацаа нь зөрөөд байна” гэсэн. Талийгаач өөрөө “ Чинийх л юм байх гэж бодсон юм. Уучлаарай одоо авхуулчихья” гээд уйлаад байхаар нь юу ч дуугаралгүй талийгаачийг гэртээ хүргэж өгчихөөд манайд хүрч ирээд “Харимааргүй” байна гээд 3 хоносон. Тэгсэн бид нарыг ажил дээр байхад талийгаач Алтанхүүрүү “Гэртээ ирэхгүй бол амиа хорлоно” гээд утасдаад байхаар нь гэрлүүгээ явсан. Тэр жирэмсэн болгосон залуу нь гэр бүлтэй хүн байдаг. Утас нь ч надад бий. Ийм асуудлаас болоод Алтанхүү, талийгаачтай “Хамт амьдарч чадахгүй нь ээ” гээд байр түрээсэлж өгөх гэж байтал “Хамаатныхаа хүүхэдтэй хамт байр түрээсэлмээр байна” гээд байсан чинь үнэн хэрэгтээ өөр залуутай байр хөлслөх гэж байсан нь мэдэгдсэн. Талийгаачийн талынхны ярьж байгаагаар Алтанхүү араас нь гүйж, гуйж авч ирдэг байсан гэж худлаа. Тэр охин яаж мэссэж бичиж өөрөө гуйж, уйлж унждаг байсныг нь бид мэднэ. Баталгаа ч байгаа. Бас Алтанхүүг нэг удаа хөдөө явсан хойгуур өнгөний өвчин авчирсан байсан. Үхсэн хүнийг мууллаа гэж хүмүүс хэлэх л байх. Гэхдээ үнэн юм үнэнээрээ сайхан гэдэг. Ямар эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэж байсан гээд дэлгэх баримтууд нь байгаа. Шүүх хурлын дараа би дэлгэрэнгүй ярилцлага өгч, баримтуудыг үзүүлэх болно.” хэмээн ярилццлага өгчээ.

Мөн тэрбээр - Талийгаачийг Алтанхүү үнэхээр зодоод алчихсан юм уу? гэсэн сэтгүүлчийн асуултанд: -Тийм юм үнэхээр болоогүй ээ. Энэ хэвлэл мэдээллүүдээр бичиж байгаа бүхэн худлаа. Стратегийн өмгөөлөл гэж шүүх, цагдаа, эмч нараас нь бодит үнэнийг асуугаагүй байж өөрсдөө зохиож нийгмийг цочирдуулахыг хэлдэг юм болов уу гэж гайхаж сууна. Хэрэг шалгагдаж дуусаагүй байхад би энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх эрх байхгүй.” хэмээн хариулжээ.

Хэдийгээр хэрэг шийдэгдээгүй байцаалтанд явж байгаа ч бүхий л хэрэг нөгөө талруугаа эргэж, эцсийн эцэст талийгаач бүсгүйн хохь болоод үлдэх вий гэсэн харамсал төрж байна.

No comments:

Post a Comment