Saturday, January 25, 2014

Лхамсүрэн эмээд тусалцгаая



Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе! Удахгүй болох Сар шинийн баяртай холбогдуулан бидний сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалж байна. Лхамсүрэн эмээ маань 82 настай хэлмэгдүүлэлтээс болж хар нялхдаа өнчрөн хоцорсон. Хэдийгээр хүнд хэцүү мөчүүд хүн болгонд тохиолдож болох ч Лхамсүрэн эмээ маань бүхий л зовлонг амссан. Үр хүүхэдгүй ч муурын зулзагыг үр шигээ хайрлан хоёулхнаа бор хоногийг өнгөрөөдөг. 


Тэр их бэрхшээлийг давах сэтгэлийн их тэнхээтэй, өөрөөсөө илүү бусдад туслаж чаддаг сайхан буурай билээ. Тэрээр нэг жижигхээн түрээсийн өрөөнд амьдраад нилээн олон жил болж байгаа. Түүнтэй уулзахад маш их баярласан ч нулимс дуслуулан байж өөрийнхөө зовлонгоос хуваалцсан юм . Иймээс бид бүхэн санал бодлоо нэгтгэн энэ сайхан буурайдаа боломжоороо тусалцгаая Сайхан сэтгэл бол хэзээ ч хуучирдаггүй цорын ганц хувцас билээ. Холбогдох утас: 96235112, 95642121 Боломжтой бол цааш нь Share хийж түгээгээрэй. Баярлалаа

No comments:

Post a Comment