Sunday, March 9, 2014

Р.Анхнямын тоглож буй дэлхийн хэмжээний кино 2015 онд нээлтээ хийнэ

СТА жүжигчин Р.Анхням Хятадын алдарт зохиолч Зян Руны "Чонон сүлд" романаас сэдэвлэн бүтээж буй "Wolf totem" кинонд тоглож байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл энэхүү киноны ерөнхий мэдээллээс та бүхэнд сонирхуулъя.
gh
"Чонон сүлд" киног Хятадын кино групп 38 сая ам.доллараар санхүүжүүлж байгаа бөгөөд Францын кино найруулагч Jean-Jacques Annaud тус киног найруулж байгаа. 2009 оноос хойш яригдаж эхэлсэн энэхүү кино өдгөө Өвөр монголд зураг авалтуудаа хийгээд дуусч байгаа юм.
gjg
2012 онд киноны гол дүрийн эмэгтэйг  Монголоос сонгон шалгаруулахад жүжигчин Р.Анхням шалгарсан байдаг.
gjg
Энэхүү киноны гол баатар Chen Zen-ий дүрд Хятадын залуу жүжигчин Feng Shaofeng тоглосон байна.
gjg
"Wolf totem" уран сайхны кино 2015 оны хоёрдугаар сарын 4-нд нээлтээ хийнэ.

No comments:

Post a Comment