Monday, March 3, 2014

Чех даяар шуугиулж буй монгол бүсгүй


Нэгэн цагт бүрэг ичимхий байсан монгол бүсгүйчүүд өнөө цагт “нүүр хагарцгааж” дэлхийн өнцөг булан бүрт гоо үзэсгэлэн, гоолиг бие, мэдлэг боловсрол, авьяас чадвараараа гайхагдах болжээ.


Солонгост л гэхэд Цэрмаа хэмээх бүсгүй тэндхийн топ 10 моделийн нэгээр нэрлэгдэ байхад Сингапурт Батцэцэг, Сүүгий, Нора, Гэгээ, Ундармаа нарын бүсгүйчүүд эх орныхоо нэрийг гаргаж явна.

Тэгвэл Чех улсын загварын ертөнцөд Д.Нарантуяа хэмээх оюутан бүсгүй од болон гялалзаж эхэлжээ. Тэрбээр өнгөрсөн онд тус улсын оюутан мисс шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсоноос хойш ийнхүү тэндхийн загварын ертөнцийг шуугиулж эхэлсэн байна.

Тэрбээр хэд хэдэн загварын агентлагтай гэрээтэй ажилладгийн зэрэгцээ нэр хүндтэй компаниудын нүүр царай болж, рекламны ертөнцөд ч багагүй нэр хүнд олжээ. Түүнчлэн цахим ертөнцийн топ модель шалгаруулах санал асуулгад ч сүүлийн үед нэлээд дээгүүр бичигдэж байгаа аж.




1 comment:

  1. Гаж царайтаймаа муулах гэсэнгүй анхны сэтгэгдлээ л хэллээ.

    ReplyDelete