Friday, April 18, 2014

Монголд болсон аймшигт хэргээс : Эхнэрийнхээ хүзүүн тус газар хайчаар 10 минутын турш дүржээ

Монголын улсын иргэн, нэг хүүхдийн ээж  гэр бүлийн хүчирхийлэлийн золиос болж, нөхрийнхөө гарт амиа алдлаа.
Энэ сарын 11-12-нд шилжих шөнө Батдорж овогтой Ган-Очир гэгч  эхнэрээ хардаж,  өс санан  амь насанд нь хүрсэн хэрэг гарсан байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст Эрүүгийн хуулийн  91.1-ээр  эрүүгийн хэрэг үүсгэн  шалгаж эхлээд байгаа ажээ.  

Алуурчин  Б.Ган-Очир нь хэргийг  үйлдэхдээ эрүүл байжээ.  Тэрбээр эхнэрээ төрсөн эгчийндээ хонох гэж байгааг мэдэн, эгчийнд нь урьтаж очоод хүлээж байсан.  Улмаар талийгаачийг эгчийндээ орж ирэхэд нь  хүзүүн тус газар  10 минут орчим  хайчаар дүрсэн. Энэ хэргийг  төрсөн эгчийнх нь нүдэн дээр үйлдсэн бөгөөд  болиулах гэж оролдоход нь ална хэмээн дайрч биед нь гэмтэл учруулсан байна. Тиймээс талийгаачийн төрсөн эгч гарч тусламж дуудан эргэн орж ирэхэд алуурчин хайчны нэг гуя хугарахад хугарах хүртэл   бүсгүйн хүзүүн тус газар дүрсэээр байсан бөгөөд тусламж ирэхэд  хэргийн  газраас зугтсан байдаг. Алуурчин Толгойтод байх ахындаа очиж хувцасаа солиод,  Сонгинохайрхан дүүргийн  цагдаагийн газарт өөрөө хэргээ хүлээн очсон.   

Талийгаач хэн байв?
Талийгаачийг  Н. Х гэдэг бөгөөд энэ жил 25 настай  эгэл жирийн бүсгүй.  Эхээс наймуулаа бөгөөд 4 эгч, нэг ах, хоёр дүүтэй.  Отгонтэнгэр их сургуулийг хуульч, эрхзүйч мэргэжлээр  төгссөн. Нөхөртэйгөө  2008 онд танилцаж байсан. Гэрлэхээс өмнө буюу үерхэж байх хугацаанд байнга харддаг байсан тул суралцаж байсан сургуулиасаа шилжин Отгонтэнгэр их сургуульд орсон байдаг.  Гэвч алуурчин бүсгүйг мөрдсөөр  олж, салахгүй  хэмээн удаа дараа гуйсаар хамтран амьдрах болсон. Улмаар нэг гэрт орж   2011 онд  хүүгээ төрүүлсэн.   Сургуулиа төгсөөд  2012 оноос  нөхрөө дагаж Говь-Алтай аймагт амьдарч байсан бөгөөд  хадам ээж, нөхөртөө байнга зодуулж, дарамтад байсан.  Байнгын дарамтад байдаг талаараа талийгаач төрсөн ах эгч, дүү нараасаа нууж байсан бөгөөд дарамтад байдгыг  нутаг усныхан, оюутны ангийнхан, ажлынхан нь мэддэг байсан ажээ. Бүсгүй байнгын дарамт, зодуураас зугтан нийслэлд ирээд удаагүй байхдаа  ийнхүү амь насаа алдсан.  

 Алуурчин Б.Ган-Очир хэн байв?
Их засаг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр 2012 онд төгссөн. Суралцаж байх хугацаандаа  нэг оюутны гуян тус газар хутгалж байсан ч  асуудлыг мөнгөөр шийдүүлж байсан.  Талийгаачтай хамт  амьдарч байхдаа архи уудаг,  байнга хардаж, зоддог байсан бөгөөд надаас  салбал ална гэж дарамталдаг байжээ.  “Чамайг алчихаад би шоронд суугаад гарсан ч надад нас байгаа” хэмээн  сүрдүүлдэг байсан бөгөөд  байнгын хэрүүл зодооны улмаас эрүүл төрсөн хүүхэд нь айж цочсоны улмаас  солир болсон байдаг. 2011 онд буюу эхнэрээ жирэмсэн байхад нь зоддог байсны улмаас  хүүхэд нь 7 сартай  дутуу төрсөн.  Хүүгээ эмнэлэгт сахиж байсан эхнэрээ эмнэлэг дээр, олны өмнө дарамталж, гар хүрч байсан удаатай.

Өнөөдөр  талийгаачийг хөдөөлүүлж байгаа бөгөөд  шүүх эмнэлэгийн дүгнэлт хараахан гараагүй байгаа ажээ.  Бид талийгаачийн ажил явдлын үеэр  талийгаачийн төрсөн ах  Н.Батцоожоос цөөн зүйл тодрууллаа.  
- Талийгаачийг байнгын дарамтад байсан гэдгийг олон хүн баталж байгаа.  Энэ талаар?
-  Ажил явдлаар нь арван жилийнхэн, оюутны ангийнхан,  ажлийнхан нь ирсэн.  Арван жилийнхэн, оюутан ангийнхан нь өнгөрсөн хугацаанд яаж зоддог байсныг хэлж байна. Ажлыг нь хийлгэхгүй байнга утсаар ярьж,  мессеж бичиж дарамталдаг байсан юм билээ.  Ийм дарамттай байснаа нуудаг байсан юм билээ хөөрхий. Харин өнгөрөхөөсөө өмнө зөнтэй юм шиг гэрийнхэндээ хэлсэн.  Мөнгөтэй бол бие хамгаалагч авах юмсан гэж ярьж байсан. Мөнхийн айдастай, дарамттай л байсан  юм билээ.   бид нар хэдийгээр гадарлаж байсан ч дундуур нь орж загнаж, зандрахаар эргээд талийгаачийг  илүү дарамтлах байх гэж санаа зовдог байсан. Ер нь их давруу хүн. Ингэнэ гэж бодсонгүй.  
-  Талийгаачийн аминд хүрэх гэж байснаа  хэлж байсан гэсэн?
- 4-р сарын 7-ны өдөр  ажил дээрээ очоод юу ч хийхгүй байсан юм билээ.  Хамт ажилладаг хүмүүс нь ажлаа хийгээч гэхэд “Би энд ажил хийх гэж ирээгүй. Хүн алах гэж ирсэн.” Үүнийг  10 гаруй  залуу  гэрчилнэ.  
- Шүүх эмнэлэгийн дүгнэлт гарсан уу?
- Шүүх эмнэлэгийн дүгнэлт гараагүй. Гэхдээ сая задлан хийсэн эмчтэй нь уулзлаа. Хүзүүнд нь дөрөв,  хацар, нүүрэнд нь гээд нийт  биед нь  зургаа долоон хатгасан байна.  Үхлийн шалтгаан нь артерийн судас таарсан байна. Эмнэлэгийн тусламж авах боломжгүй байсан гэж хэлсэн.
- Хэргийн талаар  аав ээждээ хэлсэн үү?  Настай улсуудын бие хүнд туссан байх?
- Аав маань олон жилийн өмнө  нас барсан.  Ээжийн маань бие 1985 оноос хойш  тааруу байгаа. Хавдартай, тааруу байгаа ийм үед нь хэлсэн болохоор   татаад нилээн сандаргасан.
- Энэ хэргийн гэрч болсон төрсөн эгч нь ямар байдалтай байна вэ?
-  Сэтгэл санааны гүн хямралдп орсон. Салгалаад, чичрээд, тайван байх үндэсгүй байгаа.  Хэдий хоёр хүүхэд нь байгаа ч  маш их зовиуртай байгаа.
-  Б.Ган-Очир энэ хэргийг эртнээс төлөвлөж байсан гэдэг.  Үүнийг тодруулбал?
- Хэрэг хийхдээ эрүүл байсан.  Зугтахдаа Толгойт орж хувацсаа сольчихоод, хамаатныхаа ахыг дагуулаад  Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст очсон байсан.   Миний бодлоор энэ хэргийг  санаатай үйлдсэн байх магадлалтай.  Надаас гуйж манай компанид ажилд орсон. Тэгэхээр над руу ойртож,  манайхан хаана юу хийж байгаа мэдээллийг авах санаатай байсан юм шиг байгаа юм.  Хэрэг гарахаас  өмнө хүн алах гэж ирсэн, чадвал голомтоор нь, чадахгүй бол нэгийг нь хороон гэж хэлснийг  манай ажлынхан  гэрчилнэ.
- Алуурчний гэрийнхэн та бүхэнтэй уулзсан уу?
-  Аав нь уулзаад харамсаж байна гэж байсан. Өөр юу ярихав дээ.
- Б.Ган-Очир архины хамааралтай хүн үү?
- Ер нь бол уудаг. Уухаараа тавьтаргүй.  
- Талийгаачийн  хүүхэд одоо хаана хэн дээр байгаа вэ?
- Дүүгээс минь үлдсэн нь ганц хүүхэд.   Би өөр дээрээ авах бодолтой байна. Хуулийн дагуу  шийдэх байх.
Өнөөдөр энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 91.1-р зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ зүйл анги нь   арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг юм байна. өөрөөр хэлбэл Б.Ган-Очир өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй болохоор өршөөлийн хуульд хамрагдах боломжтой юм.   
Уг нь санаатайгаар  хүний аминд хүрсэн Б.Ган-Очир Эрүүгийн хуулийн 91.2-р зүйлээр ангиар яллагдаж, арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэгдэх учиртай...
Хуулийн сургууль төгссөн алуурчин энэ хэргийг үйлдэхдээ  санаатайгаар үйлдэж, хэргийн газраас оргон зайлснаа цайруулах гэж өөрийнхөө гарыг хайчаар зүсэж, хэргээ хүлээсэн байгаа юм.   Тэрбээр  би  чамайг алчихаад  ялаа эдлээд гараад ирнэ хэмээн талийгаачийг өмнө нь сүрдүүлж байснаас үзэхэд  энэ хэргийг үйлдэх  сэдэл эртнээс төрж байсныг илтгэж байна.
 Гэр бүлийн хүчирхийлэлийн  золиос болсон  ийм хэрэг дахин битгий гараасай гэдгийг  нийгэмд сэрэмжлүүлэх үүднээс энэхүү сурвалжлагыг бэлтгэсэн бөгөөд хуулийн байгууллага  шударга үнэний төлө ажиллана гэдэгт найдаж байна.

No comments:

Post a Comment