Thursday, April 17, 2014

Бисекс нөхөртэй байснаа 17 жил амьдраад мэдлээ

135562571
Би өөрийн зовлон жаргалаа та бүхэнтэй хуваалцахаар шийдэн бичиж байна. Би одоо 36 настай нөхөртэйгөө 18 настайдаа танилцан үерхсээр удалгүй сууж 20-тойдоо анхны охиноо гарган аз жаргалтай амьдарч байлаа. 2 дахь охиноо 24-тэйдээ гаргав. Нөхөр маань надаас 4 ах залуу. Их цэвэрч гэр орны ажлыг хэр баргийн эмэгтэй хүнээс илүү хийнэ. Тэр нь ч надад маш тустай сайн байдаг байлаа. Би хааяа нэг найз нөхөдтэйгөө уулзаж учрахад хардаж үглэдэг болов. Сүүлдээ бүүр гар хүрч зоддог болсон. Би тэр үэд салах боломж зөндөө л байхад салаагүйдээ харамч сууна.

Би өвөө эмээ дээрээ өссөн болохоор өрөвч зөөлөн сэтгэлтэй болж хүмүүжсэн бөгөөд яаж тэр 2 хөгшиндөө саллаа гэж шаналгахав дээ, 2 хөөрхөн охиноо эцэггүй болгох гэдэг бол бас л хэцүү шийдвэр мэт санагдаж байлаа. Нөхөр ч бас буруугаа ойлгон засах тал дээр сайн байдаг болохоор би салах гэдг үгийг толгойноосоо авч хаян амьдарч ирсэн.
2005 онд Солонгос руу гэрээгээр ажиллахаар яваад 2008 онд гэрээ нь дуусаж ирсэн юм. 3 жил гэдэг маш урт юу эс болохов дээ. Биэ холдвол сэтгэл холдоно гэж үнэн үг байна лээ. Солонгосоос ирсний дараах 2-оос 3 жил бие биентэйгээ эргэж таарч тохирох гэж их хэцүү өнгөрөөсөн. Нөхрийн ааш бүүр эвдэрчихсэн хүйтэн хөндий байнгын хэрүүлтэй юм л бол хардаастай бүүр зодоон цохион болж хавь ойрын айл амьтнуудаас санаа зовж өдрийг өнгөрөөж амьдарч байв. Найз нөхөдтэйгөө уулзахаас хүртэл айж хулгайч нохой шиг л өдрийг өнгөрөөнө дөө. Өдрийн цагаар уулзсан гэвэл хулгайч нохой шиг та нар ер нь юугаа ярьдаг юм чамд тэр найзууд чинь юугаар гийгүүлдийн чамтай залуучууд авчирч танилцуулдаг л биз гэнэ. Би мэдээж нийгмийн л бүтээгдэхүүн юм чинь найз нөхөдтэйгөө уулзаж ярих хүсэл байлгүй яахавдээ.
Эмэгтэй хүмүүс ер нь ямар их тэвчиж амьдардагийг өөрийнхөө амьдралаас мэдсэн шүү. Нөхрийг ажлаа тараад ирэхэд нь гэр орон цэвэрхэн хоол бэлэн байхгүй бол уурлаад л үглээд л 2 охин бид 3 хяргуулна даа харин би тэгээд бас юу гэж дуугай байхав өөдөөс нь тэсэлгүй дуугарч байгаад бүүр бөөн юм болно. Нөхөр шоутай гэвэл үнэн баярлаж байгаа юм чинь бүгдээрээ. Тэгэхэд чинь бусад хүмүүс бол уурлана биздээ. За тэгээд л нэг иймэрхүү хоног өдөр өнгөрнө дөө. Мэдээж хүний амьдрал юм чинь сайхан эв түнжинтэй өдрүүд байлгүй л яахав. Нөхөр бид 2 охидууд томорсон болохоор хүүхэдтэй болохыг хүсэх болов.
Гэтэл бурхан л болгохыг хүсэхгүй байсан юм шиг байна лээ Солонгосоос ирснээс нь хойш жирэмсэн болохгүй эмнэлэгээр би явж үзүүлэхэд намайг гармоны өөрчлөлттэй байна эмчлүүлэж байж хүүхэдтэй болно гэв. Ийн явсаар 2011 онд гэнэт жирэмсэн болсноо мэдэж бөөн баяр болж 2012 онд нэг хөөрхөн хүүтэй боллоо. Хүүхэд гэдэг гэр бүлд аз жаргал авчирдаг юм болохоор нөхрийн минь ааш ч засарч гэр бүлийн уур амьсгал сайхан боллоо. Би ч гэр бүлийнхээ аз жаргалын төлөө найзуудаа мартаж намайг гэх нэг ч найзгүй боллоо. Хүн ярьж хөөрөхгүй уулзаж учрахгүй болохоор найз нөхдүүд ч гэсэн амархан холддог юм байна лээ.
Хүүгээ гаргаад 5 сар болж байтал ахин жирэмсэн болсон байлаа. Хүүхэдтэй болно гэдэг хүсснээр болдгүйг мэдэрсэн болохоор гаргахаар шийдэж 2013 оны намар бас нэг хөөрхөн охин өлгийдөж авлаа. Нөхөр маань ч бөөн баяр над шиг баян хүн алга бид ингээд 4 сайхан хүүхэдтэй боллоо гээд л ярьдаг би ч гэсэн хүүхдүүдээрээ бахархан бөөн аз жаргал дүүрэн амьдарч ирэв өнөөдрийг хүртэл.
Гэтэл нэг л өдөр тэнгэр нурж газар цөмрөх шиг юм болдог л юм байна хүний амьдралд. Манай нөхрийн утсан дээр хааяа нэг шалдан залуугийн зураг татагдчихсан байдаг байсан юм би тэр үед нь гайхаад л өнгөрдөг нөхөр ч би ямар утас сайн ашиглаж мэдэх биш гээд өнгөрдөг байв.
Харин он гараад манайх гэртээ дэвшил хийж юнивисионы дан тв-г хэрэглэдэг байснаа больж гурвалсанг нь тавиулсан юм. Гэртээ ийн wi-fi-тай болсон маань нөхрөө ухаж төнхөж мэдэх үндэс болсон юм. Нөхөр гэрт байхдаа урьд хэр баргийн суурин компьютер дээрээ ямар суух биш хааяа нэг файс рүүгээ орно за тэр мэссэнжэр бол бүүр орохгүй орвол пасспортоо нуугаад л бөөн сүйд болно доо. Сар орчмын өмнө нэг орой файс рүүгээ ороод надад энэ манай ажлынханы шинэ жилийн зураг гээд үзүүлээд сууж байсан чинь нэг залуугаас hi танилцъя чи гей уу гээд ороод ирдэг байгаа тэгсэн нөхөр ёоё энэ одоо юу вэ намайг ёстой цочтол авдаг байна шд энэ тэр гээд өнгөрлөө би тэгэхээр нь охиноо дуудаад чиний найзууд дотор тэгвэл ийм хүн байна гэсэн үг гээд шүүлгүүлтэл 10-аад хүн хоорондоо найзууд байдаг юм байна. За тэгээд найзаас нь хасч санаа амраад сууж байтал бүүр нөгөө хүмүүс чинь фб дээр гея залуусын групптэй юм байна. Би энэ явдлаас хойш надад сайн найзууд бид нар караокэддэг гээд л Солонгосоос ирнээсээ хойш найзалж байгаа боловч би ганц нэгийнх нь царайг харснаас биш сураг мэддэг найзуудыг нь судалж эхэлсэн юм. Би хүү охин 2-оо эдгээр найзуудынх нь нэг болох эмэгтэйчүүдийн эмч найз залуу дээр хяналтанд байлгаж байгаад төрүүлсэн. Тэр залуу яриа хөөрөө нь нэг ямарч гэмээр юм бэ дээ эмэгтэйлэг байсан юмаа. Тэгээд л бүх юм сонин санагдаж бодоод байх нь ээ намайг тэд нартайгаа танилцуулах дургүй тэд нар нь бүгд гэр бүлгүй гэж ярьдаг зарим нэг нь гэр бүлтэй гэр бүлийн найзууд гэж байхгүй. Тэгээд хааяа нэг уулзахаараа эсвэл дуулна эсүүл нэг найз нь хорооллын элбэг их дэлгүүрийн урд 2 өрөө байртай тэнд нь уулаа гэнэ. Бид нар ямар ч хүүхэн шуухан байхгүй хэдэн эрчүүд л уулзаж суусан чи итгэхгүй бол ярих юму би зургийг нь авсан харахгүй юу гээд л байна. Тэгээд л хаана ч эмэгтэй хүний үнэр үнэртэж сураг сонсдохгүй болохоор чинь би яаж эрэгтэй хүнтэй хардах ухаан орж ирих вэ дээ. Тэр найзууд нь дандаа өндөр боловсролтой ям тамгийн газраар ажилдаг дажгүй залуучууд байдаг юм байна лээ. Би тэгэхээр нь яагаад хүнтэй суудгүй юм болдоо гэж бодоод л өнгөрдөг байсан.
Энэ бүхнийг эргээд бодоод байхнээ үнэхээр сэжиг төрөхөөр байсан болохоор би сэм харж байгаад утсаараа фб руу орох үед нь пасспортыг нь мэдэж аваад фб, мэссэнжэрт нь орж шалгатал мсм-д нь дүүрэн гей залуучууд, ажлын газрынх нь хүмүүс л байдаг юм байна. Яадаг тэр хаяган дунд нь 1 ширхэг ч эмэгтэй хүн алга би бүх хаягаар нь орж архивуудыг нь уншиж үзээд л шууд шоконд орсон. Энэ гей хүмүүс чинь хүний ёсноос гажууд муухай юм хийж ярьдаг заваан хүмүүс байдаг юм байна. Тэгчээд бас бэлгийн цөөнхүүд бидний эрх чөлөө зөрчигдөж байна гэж ярихаасаа ичээсээ.
Хөөрхий над шиг ингэж хууртаж нөхрийгөө хүүхэн шуухан сонирхдоггүй үнэнч хааяа нэг шоудагийг нь эс тооцвол гэж боддог эмэгтэйчүүд их байгаа байх гэж бодож байна. Хамаг амьдралаа ингэж утгагүй амьдрахаас сэргийлээсээ охидуудаа монголд энэ гаж үзэгдэл аймаар газар авсан юм байна шүү. Би одоо энэ 4 хүүхдээ хараад үнэн өрөвдөж байна. Одоо бага охин минь 7 сартай би одоо шууд салчъя гэхээр хүү нь аавыгаа байхгүй бол уйлаад унтахгүй би өөрөө тогтсон ажил байхгүй. Би одоо ямарч байсан ажил хайх хэрэгтэй болсон ажил олоод энэ 2 хүүхдийг харах хүн хэрэгтэй болно доо гэх мэтээр л бөөн проблемууд байна даа. Хүүхдүүдээ авч явах чадал надад одоохондоо алга байгаа болохоор өөрөө байр сууриа цэгцэлж байгаад салъя гэж бодож байна.
Нөхрийг бол би одоо хараад шууд ой гутаж үзэн ядаж байгаа боловч тэвчихээс өөр арга алга. Би нөхөртэйгөө энэ тухай ярьсан хүүхдүүдийнхээ төлөө эхнэр нөхөр шиг дур эсгэж амьдаръя гэж хэлсэн. Би тэр заваарах нөхцлийг бүрдүүлж орон байраар хангаж байсан уулзаж унтаж хэвтэж явсан тэр хүмүүсийг нь олон нийтэд ил болгомоор санагдаж байна. Далд байвал над шиг эмэгтэйчүүд ингэж хохирсоор байх болно. Мөн энэ хүмүүсээс л янз бүрийн өвчин тархах магадлал өндөр гэж бодож байна. Яаж харин би янз бүрийн өвчин тусчилгүй явж ирсийн гэж баярлах ч шиг. Энэ хүмүүс чинь ихэнх тохиолдолд 2-уулаа байдаггүй 3 ба түүнээс дээш нийлж нөгөө ажлаа хийдэг юм байна лээ. Тийм болохоор энэ гей хүмүүсийг өрөвдөх хэрэггүй байхаа. Надтай санал бодлоо хуваалцаарай хүмүүсээ баярлалаа.

No comments:

Post a Comment