Tuesday, April 22, 2014

Хятадын нийгэм тэсрэх аюултайг харуулсан хэрэг гарчээ

БНХАУ-ын Чжэцзян мужийн цагдаа нар хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд олны өмнө нэг залууг зодож, аминд нь хүрсэн хэрэг гарчээ. Энэ явдалд уурлаж бухимдсан мянга мянган энгийн иргэн болон хууль сахиулах байгууллагынхны хооронд мөргөлдөөн үүссэн талаар South China Morning Post мэдээлж байна.
Иргэд цагдаагийн хэд хэдэн машиныг шатааж, таван цагдааг зоджээ. Үүний улмаас цагдаа нар иргэд рүү нулимс асгаруулагч хий цацсан байна.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар өнгөрсөн бямба гарагийн өглөө хотын хянагч цагдаа гудамжинд хүнсний ногоо зарж байсан настай эмэгтэйг тусгай зөвшөөрөлгүй гэж хөөжээ.
Энэ үеэр тэдний хажуугаар өнгөрч явсан, 30 орчим насны эрэгтэй утсаа гарган, настай эмэгтэйг хөөж буй цагдаагийн бичлэгийг хийн, зураг авч эхэлжээ. Үүнийг харсан хэдэн арван цагдаа гүйж ирээд, залууг зодож эхэлсний улмаас тэр ухаан алдсан байна.
Энэ бүхэн хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд болжээ. Хэргийн газар хэдхэн минутын дотор хэдэн мянган хүн цугларч, цагдаа нарын машины өмнө хаалт үүсгэсэн байна. Уурссан иргэд машины цонх хагалж, машинд сууж явсан таван цагдааг үхтэл нь зоджээ. Үймээнийг зогсоохыг оролдсон цагдаа нарын машин, шархадсан хүмүүсийг авахаар ирсэн түргэн тусламжийн машиныг ч шатаасан байна.
Орон нутгийн иргэдийн мэдээлж буйгаар хэргийн газар цугласан хүмүүсийн тоо 10 мянгад хүрсэн аж.
Мянга гаруй тусгай албаны цэргүүд ирж, үймээн дэгдээчдийг утаат бөмбөг, нулимс асгаруулагч хий ашиглан тараасан байна.
Эрх баригчдын албан ёсны мэдэгдэлд, “Хотын хянагч цагдаа нарт зодуулсан Хуан нэртэй залуугийн биеийн байдал хэвийн байгаа. Харин үймээн дэгдээгчдэд зодуулсан цагдаагийн таван ажилтны бие хүнд байна. Энэ хэрэгтэй холбогдуулан 10-аад хүнийг баривчилсан” гэжээ.
Гэвч хүмүүс Хуан амьд гэдэгт итгэхгүй байгаа бөгөөд ийм нөхцөлд Засгийн газар ард иргэдийг тайвшруулахын тулд худал мэдээлэл түгээдэг гэж үздэг юм.
“Цагдаа нарын эргэн тойронд цугласан иргэд Хуан амиа алдсаныг олж мэдсэний дараа тэднийг зодож эхэлсэн” гэж гэрчүүд мэдүүлжээ.
Ийм төрлийн хэрэг БНХАУ-д тогтмол гарч байдаг гэнэ. Иймээс олон улсын шинжээчид Хятадын нийгмийг тэсрэх аюултай гэж нэрлэдэг байна.
Ард түмэн авлигад автсан эрх баригчид, тэдний гар хөл болж буй цагдаа нарыг үзэн яддаг байна.
Эх сурвалж: gogo.mn
336781
336736
336737
336738
336739
336740
336741
336742
336743
336744
336745
336746
336747
336748
336749
336750
336751
336752
336753
336754
336755
336756
336757
336758
336759
336760
336761
336762
336763
336764
336765
336766
336767
336768
336769
336770
336771
336772
336773
336774
336775
336776
336777
336778
336779
336780
336782

No comments:

Post a Comment