Thursday, April 24, 2014

Барилгын өргөтгөлөөс төмөр унаж найман настай охиныг хүнд гэмтээжээ

Ердөө цаг гаруйхны өмнө хичээлээ тараад ээжийнхээ хамтаар явж байсан охины толгой дээр барилгын өргөтгөлөөс төмөр унан хүнд гэмтээжээ. Тус барилга нь Аморе зочид буудлын өргөтгөл хийж буй хэсэг ажээ. Гэвч барилгын ажил явуулж байгаа ч ямар ч хамгаалалт хийгээгүй байна. Дөнгөж хажуу талд нь цэцэрлэг, сургууль байсаар байтал ийнхүү барилгын ажил явуулахдаа тун хайхрамжгүй ханджээ. Охины ээж “Гэмтлийн эмнэлэгт хүүхдийнхээ толгойд оёдол тавиулж байна, шарх нь маш гүн гэж эмч нар хэллээ. Барилгын ажил явуулж байж ямар ч хамгаалалт байхгүй. Охин маань хичээлээ тараад явган хүний явах ёстой замаараа явж байгаад л ингэж гэмтлээ” гэж ярьлаа. Барилгын салбарынхны хайхрамжгүй байдал хэдэн хүний аминд хүрч байж эцэслэх вэ. Дөнгөж өнөө өглөө Хүннү барилгаас ажилтан нь унаж амиа алдсан талаар бид мэдээлсэн. Салбар нь энэ асуудалд ноцтой анхаарал хандуулахгүй бол барилгын ажил эхэлж буй энэ үед нийслэлчүүд амьд явахад хэцүү болжээ.

No comments:

Post a Comment