Monday, April 28, 2014

Монгол залуу АНУ-д хэрэгт холбогджээ

АНУ-ын Иллинойс мужийн Чикаго хотын метронд 32 настай О.Ганаа гэгч монгол залуу өндөр настай хүн рүү халдсан хэрэг гарчээ. Энэ талаар abclocal.go.com мэдээлж байна.
Цагдаагийн мэдээлж буйгаар видео бичлэг болон гэрчийн мэдүүлгийн дагуу О.Ганаа настай хүн рүү халдсан нь тогтоогдож, баривчлагдсан байна.

Түүнийг санаатайгаар хүн зодсон хэрэгт буруутгаж байгаа юм байна. Тэрээр согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Энэ хэрэг өнгөрсөн сарын 28-нд гарсан байна. О.Ганаа метронд сууж явсан зорчигчид руу хашгирч эхэлжээ. Нэг өндөр настан түүнээс тайван байлгахыг хүсэхэд тэр хохирогчийг цохиж, өшиглөж эхэлжээ. Хохирогч ухаан алдаж унан, хүнд гэмтэлтэй эмнэлэгт хүргэгдсэн байна.

Чикагогийн цагдаа болон буудлын харуул хамгаалалтын албаныхан хэрэгтэнг даруй баривчилсан аж. О.Ганаагийн хэргийг ирэх тавдугаар сарын 2-нд шүүхээр шийдвэрлэх гэнэ. Тэрбээр 15 мянган ам.долларын барьцаа төлж суллагдах боломжой гэнэ.

No comments:

Post a Comment