Wednesday, May 28, 2014

Одоо асуусан 2 эхнэртэй баймаар байна гэн

Cekc.mn дээр ирсэн захидал

NWS_20131123_NEW_004_29720726_I1
Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Амьдралдаа алдсан хөндлөнгийн хүний зөвлөгөө хэрэгтэй нэгэн бүсгүй зовлонт амьдралаа бичиж байна. Та бүхэн чадахаараа зөвлөгөө өгнө үү. Би 32 настай 2 хүүхэдтэй, бага нь 1 настай.
Хүүхдүүдийн минь аав 47 настай. Эхнэргүй хайртай дуртай ханилна сууна гээд л амьдарч байтал гэнэт л эхнэр нь гараад ирсэн. 2 хүүхнийг яаж хооронд нь мөргөлдүүлэхгүй амьдарсан юм бол бүү мэд. Би бас найз бүсгүйгээсээ салаад хаягдсан гээд л уйлж явахад нь уг нь танилцсан. Дахиад эхнэр байгаа гэж огт сэжиглэсэнгүй. Надтай танилцаад 13, нөгөө хүүхэнтэйгээ амьдраад 20 жил болсон гэнэ. Бие биеэ мэдээгүй нь зөрөөд гадаадад байснаас болсон бололтой. Одоо асуусан 2 эхнэртэй баймаар байна гэнээ. Нөгөө эхнэр нь ална, хүүхдүүдийг чинь хорооно л гэнэ. Намайг аймшигтай муухайгаар доромжилж байна. Би мэдээгүй би ч бас эхнэр нь л гэлээ. Тэгсэн батлахтай хүн нь эхнэр нь л гэнэ.
Нөгөө эрийг маань үргэлж над руу намайг удахгүй царай нь мурийна, бүх мөнгийг чинь аваад зугтана. Хүүхэд чинь чамтай адилгүй байна. Чиний хүүхэд биш чамайг араар чинь тавьж байгаа гээд л тархийг нь угааж явуулах боллоо. Нөгөөх маань тэр хүүхнээс сална гэхээр үхнэ амиа хорлоно гээд л уйлаад суучихдаг гэсэн. 1 хүүхэдтэй гэсэн тэр хүүхэн нь хүүхэд нь гадаадад сурдаг гэсэн. Хийх юмгүй намайг хүүхдүүдтэй нь мөрдөөд л явдаг боллоо тэр хүүхэн нь. Би сална гэхээр 7 жил хүүхэд, гэрийн ажил гээд гэртээ суучихсан, санхүүгийн болоод сэтгэлзүйн бэлтгэлгүй. Одоо гарах гарцгүй болоод л сууж байна. 7 хоногт 2 ирдэг хэрнээ өдөрт хаана юу хийж байгааг минь өдөрт 3-с дээш залгадаг ийм хүнтэй боллоо. Надад чин сэтгэлээсээ хайртай, сексийн тал дээр сайн таардаг, нөгөө хүүхэн нь гэр сайн цэвэрлэж, хоол сайн хийдэг хоюулантай нь байна гэнээ. 2 хүүхэдтэй энэ хаачихав гэсэн бодолдоо үнэхээр бат байна. Намайг аймшигтай дээрэлхэж байнаа. Намайг алдах вий гэхээс байж ядаж байгаа бололтой.

Ажилд орно гэсэн даргатайгаа явалдана гэртээ хүүхдээ хараад сууж бай гэнэ. Хурааж хуримтлуулсан хөрөнгөгүй, өөрийнхөө нэр дээр юу ч үгүй, гэрлэлтийн баталгаагүй 2 хүүхэдтэй ажилгүй авгай болжээ. Нөгөө хүүхэндээ гэрлэлтийн баталгаа санхүүгийн баталгаагаа 100 хувь өгжээ. Үнэхээр аймшигтай үзэн яджийна энэ хүнийг тэр хүүхэнтэй нь. Хүүхдүүдийнхээ асуудлыг шийдчих салья гэсэн салвал надад болон хүүхдүүддээ юу ч өгөхгүй. Ингээд явж байвал хүүхдүүдээ чамтай сайхан авч явна гэнээ. Одоо яах вэ хүмүүсээ яамаар ч юм бэ дээ нээрээ. Чадахаараа зөвлөгөө өгөөрэй хүмүүс минь…

No comments:

Post a Comment