Friday, May 30, 2014

Ч.Улаан 40 саяар азарга авлаа



    Сангийн сайд маань энд төсвийн хүрээний тухай хэлэлцэж, хямарсан эдийн засагтай хамт хямарч сууна. Харин Ч.Улааныг ийнхүү мунгинаж суухад түүний уяач И.Чулуунбаатар Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харъяат Монгол Улсын Манлай уяач Г.Дамбын адууны угшилтай соёолон хүрэн азаргыг 40 саяар худалдан авчээ.
    Энэ хүрэн азарга нь дааган цагаасаа хойш айраг түрүү алдаагүй, Г.Дамбын алдарт хүрэн азарганы төлийн төл аж. Юутай ч нэгэн цагт буурал азаргаараа нэрд гарч байсан Ч.Улаан сайд сүүлийн үед азарга уяхгүй байгаа. Харин энэ жилийн наадмаар нэг шинэ азарганы тоос өргөх нь.



Харин манай Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр баяр наадамд зориулж, Сүхбаатар аймгийн Наран сумын уяач н.Эрдэнэцогтоос 50 сая төгрөгөөр хурдан удмын үрээ авсан тухай эх сурвалж хэлэв. Уг нь өнөөдрийн эдийн засгийн байдлыг туйлын хүнд байдалд оруулсан сайд маань ийнхүү өндөр үнэтэй адуу авах учиргүй хэмээн зарим нь үзэж байхад зарим нь яах вэ “мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү юуны хамаа” гэж байх юм.

Amazing Spider Man 2 - 2014 - Монгол хадмал - Үзэх
X-Men: Days of Future Past 2014 - Үзэх

Lord of Rings -ийн бүх анги Монгол хэлээр үзээрэй 
1-р анги : Үзэх
2-р анги : Үзэх
3-р анги : Үзэх
 

Tokarev (2014) HD Монгол хадмал - Үзэх
Man in Love (2014) HD | Монгол хэлээр  -  Үзэх
Endless Love (2014) HD | Монгол хадмал - Үзэх
Winter's Tale (2014) | Монгол хадмал  - Үзэх


No comments:

Post a Comment