Friday, May 30, 2014

“Хурд”-ын Нааяа 4200 доллартай түрийвчийг нь олж өгсөн залууд юу өгөв?


“Хурд” хамтлагийнхныг хүмүүжил сайтай төдийгүй хүн чанартай залуус хэмээн таних мэдэх хүмүүс нь үнэлдэг юм билээ.
 
Тэгвэл тэдний шүтэн бишрэгчид ч бас хүн чанартай хүмүүс байдаг бололтой.
 
Тус хамтлагийн гитарчин Нааяа буюу Н.Наранбаатар хэд хоногийн өмнө их хэмжээний мөнгөтэй түрийвчээ гээжээ.
 
Түүний түрийвчинд 4200 доллар, 380000 төгрөг байсан аж. Энэ нь хүүхдийн эмнэлгийн тоног төхөөрөмж авах хандивын мөнгө байсан аж.

Гэтэл түүнийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст очихоос ч өмнө түрийвчийг нь олсон нэгэн сайхан сэтгэлтэй залуу цагдаагийн газарт бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгсөн байжээ.

Уг түрийвчийг ШШГЕГ-ын алба хаагч Батзориг гэх залуу хоёр хоногийн өмнө олсон даруйдаа Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст аваачиж өгсөн байна.
 
Өдрөөс өдөрт хүн мөс чанар хэмээх зүйл зуны наранд хайлах цас шиг урсан алга болсоор байгаа өнөө цагт ийм их мөнгийг олсон хүн эзэнд нь бүрэн бүтэн буцааж өгөх сайхан сэтгэлтэй нэгэн байгаад “Хурд” хамтлагийнхан баярлаад барахгүй яваа гэнэ.

Тиймээс тэд Батзоригт баярласнаа илэрхийлж шилдэг дууны CD, алтан пянзаа бэлэглэж, цаашид болох тоглолтууддаа хүндэтгэлийн суудалд урьж байхаа амлалаа.

Amazing Spider Man 2 - 2014 - Монгол хадмал - Үзэх


Lord of Rings -ийн бүх анги Монгол хэлээр үзээрэй 
1-р анги : Үзэх
2-р анги : Үзэх
3-р анги : Үзэх
  


Tokarev (2014) HD Монгол хадмал - Үзэх


Man in Love (2014) HD | Монгол хэлээр  -  Үзэх

Endless Love (2014) HD | Монгол хадмал - Үзэх 

Winter's Tale (2014) | Монгол хадмал  - Үзэх

1 comment:

  1. Мундаг залуу байна. Ийм залуус улам олон болох болтугай

    ReplyDelete