Thursday, May 1, 2014

Ц.Алдармаа ч бас хохирогч гэдгийг найз нь мэдээллээ

“Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нар нэгнийхээ нуруу руу халуун ус цацаж түлсэн тухай мэдээлэл сүүлийн үед хэвлэлээр бичигдсэн. Энэ мэдээлэлд анх Ц.Алдармааг Д.Оюунтуулыг гэмтээсэн гэж байв. Тэгвэл Ц.Алдармаа ч бас хохирогч гэдгийг найз нь мэдээллээ. 

Тодруулбал, “3 охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа өөрийн “Фэйсбүүк” хуудаснаа “Эмнэлэгт бие нь муу халуураад хэвтэж байгаа найзыгаа хараад өөрийн эрхгүй нулимс унагалаа. Сэтгэл өвдөж байна. 3-А түлэгдэлттэй. Үнэн зөвийг найзынхаа амнаас сонсоход Алдармаагийн нуруу руу эхэлж буцалсан халуун ус хийсэн байна. Хажуудаа олон гэрчтэй. Гэтэл хоёрхон хоногийн дотор хэвлэл мэдээллээр найзыг минь буруутгасан, дайрсан мэдээллүүд ар араасаа гарч байгааг хараад дуугүй өнгөрч чадсангүй. Та бүхэн зөвөөр ойлгоорой ” хэмээн бичсэн байна. 

    Ямартай ч Ц.Алдармаа ч бас энэ хэргийн хохирогч гэдгээ хэлээд байсан бол ийнхүү эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.

1 comment:

  1. boyo bid 2 deer alaltschih yum aa yadargaatai yum be yoo

    ReplyDelete