Tuesday, June 3, 2014

Монгол залуу дэлхийн хамгийн том эротик зургийг бүтээжээ


Арваад жил Герман улсад уран бүтээлээ туурвин, үндэсний урлагаа дэлхийд сурталчилж яваа зураач, урлаг судлаач Э.Отгонбаяр хэмээх энэ залуу Германы Урлагийн  их сургуулийг Урлагийн менежментийн чиглэлээр суралцаж дүүргээд, 2010 онд «Зураг»  уран зургийн галлерейгаа Германд  нээжээ. Тус галлерейг хэдийгээр монгол хүн нээсэн боловч, дэлхийн урлагийн галлерей гэж хэлж болно. Нээгдээд хоёрхон жилийн нүүр үзэж байгаа ч “Зураг” галлерейд 20 орчим үзэсгэлэн, 50 орчим урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулагдаад байгаа гэнэ. Э.Отгонбаярын хувьд Голланд, Швед, Швейцарь, Франц, Япон, Чех, Энэтхэг зэрэг гадны улс орнуудын 60-аад үзэсгэлэнд оролцож байсан бөгөөд өнгөрөгч зун 28 дахь бие даасан “Отго арт” нэртэйгээр гаргажээ. Харийн нутагт Монголын нэрийг дуурсгаж яваа энэ залуугийн бүтээсэн Монгол зургийн аргаар бүтээсэн  “Камасутра” гадна дотныхныг нэлээд гайхшруулаад байгаа сурагтай. Энэ бүтээлд дүрслэгдсэн “Камасутра”-гийн зургууд их жижигхэн хэмжээтэй, ойролцоогоор 1000 орчим хүнийг өөр өөр хөдөлгөөн, байрлалтайгаар дүрсэлснээрээ онцлогтой гэнэ.  Нэг хос буюу хоёр хүнийг насанд хүрсэн хүний чигчий хурууны хумсны толион дээр багтахаар жижиг зурсан ба эхлээд харвал зүгээр хээ хуар юм шиг, тогтоод эсвэл томруулаад харвал нүд хамар, тэр ч бүү хэл нүүрнийх нь төрх байдал нь мэдэгдэж байгаа аж. 1000 гаруй хүний сексийн хөдөлгөөн, байрлал, нүүрний хувирал зэргийг тун нарийн бүтээснээрээ онцлогтой энэ зураг дэлхийн урлаг судлаачдаас тун өндөр үнэлгээ аваад байгаа аж. Мөн түүний бүтээсэн арван нэгэн  мянга гаруй хүний үйл хөдөлгөөн, гурван мянган, амьтныг дүрсэлсэн  15 ам метр хэмжээтэй “Хүн” зургийг мэргэжилтнүүд Геннесийн номонд оруулах санал тавиад байгаа аж. Монголоос анх удаа гадаадад байнгын ажиллагаатай галерей ажиллуулж байгаа зураач залуу дэлхийг тойрон үзэсгэлэнгээ гаргахаар бэлтгэж байгаа сурагтай.


Сонирхолтой мэдээллүүд :
Монгол охин Доргио клубын гадаа эрэгтэй хүн зодов - үзэх
Солонгос бүсгүйчүүд Монгол гэрт авхуулсан зураг/фото мэдээ/ - Үзэх
Монгол шивээс /фото/  - Үзэх
Баян эрхмүүдийн ижилхэн амрагууд - Үзэх
Муурын зулзагууд “өргөж авсан” нохой - Үзэх 
Арго багш “Цензургүй яриа” нэвтрүүлэгт /бичлэг/  - Үзэх
Дуучин Нара монголын номер нэг секси хүүхэн Үзэх
Энэтхэгийн цагдаа нарын харгис үйлдэл нийгмийг цочирдуулав - Үзэх
Хямдхан хятад охиныг арчаагүй найз залуугийнх нь хажууд найрав ...Үзэх
6 настай Мундаг тоо боддог Жирийн монгол жаал - Үзэх  Солонгос охид согтохоороо - унших

No comments:

Post a Comment