Wednesday, January 8, 2014

Шинжээчид өмнөх дүгнэлттэй санал нэгдэжээ

Найз охиноо хэрцгийгээр зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдан шалгагдаж буй Г.Алтанхүү ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа. Тэрээр найз бүсгүйгээ 48 цагийн туршид зодож тамлан амь насыг нь хохироож нийгмийн дургүйцлийг хүргээд байгаа билээ.

Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав  энэ  хэрэгтэй биечлэн танилцаж, талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор дахин задлан шинжилгээ хийж, шинжээчийн дүгнэлт гаргах үүрэг өгсний дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөс өөр шинжээчийн бүрэлдэхүүн томилсон. Үүнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч анхаарлаа хандуулан үнэн бодит дүгнэлт гаргана хэмээн хүлээж байгаагаа хэлээд байсан билээ.
Шүүх эмнэлгийн эмч нар  өмнө нь охиныг гадны нөлөөгүй амиа алдсан хэмээн дүгнэлт гаргасан билээ. Эх сурвалжийн хэлснээр шинэ бүрэлдэхүүн өчигдөр дахин үзлэгт орсон байна.  Тэдний зүгээс өмнөх эмч нарын багийн гаргасан дүгнэлттэй санал нийлж байгаа гэдгийг эх сурвалж мэдээлсэн байна.

No comments:

Post a Comment