Өмнөд
Африкийн эрэг орчмын далайн усанд Пиранна хэмээх махчин загасны төрөлд
багтдаг Паку гэх загас олноор үзэгдэх болжээ. Энэхүү загасны эрүүний
бүтэц хүнийхтэй адил байгаа нь салбарын эрдэмтдийн анхаарлыг ихэд татаж
тусгайлан судлахад хүргэжээ. Амьтан судлаачдын үзэж байгаагаар энэ загас
хоёр нутагтан руу шилжиж буй биологийн хувьслын нэгэн жишээ байж
магадгүй аж. Тэртээ 2009 онд энэ төрлийн загас Челябинксий дүүрэг
орчмоос олдож багагүй шуугиан дэгдээжээ. Хожим нь тус загас нь пиран
хэмээх махчин загасны төрөл болох улаан паку юм гэж эрдэмтэд
тайлбарласан байна. Гэвч чухам яагаад уралын нууранд үзэгдэх болсон нь
одоо хэр нь оньсого хэвээр аж.
No comments:
Post a Comment