Энэхүү киноны гол баатар болох Chen Zen-ий дүрд Хятадын залуу жүжигчин Feng Shaofeng тоглосон бөгөөд харин кинонд ганцхан Монгол жүжигчин тоглосон нь Р.Анхням юм. Үүнээс болж зарим хүмүүс “Монголчуудыг доромжилсон кинонд тоглож эх орноосоо “урвалаа” гэж хүртэл хатуурхаж байхад "Харин ч авьяаслаг жүжигчин" хэмээн өмөөрөх хэсэг ч бий. Хамгийн сонирхолтой нь, уг кинонд жүжигчин Р.Анхням нүцгэн гараараа чонотой үзэлцэж тоглосноороо ихээхэн хэмжээний хөрөнгийг кино бүтээгчдээс авахаар болсон гэдэг. Түүнчлэн олон улсын кино урлагт түүний нэр хүнд өснө гэж найдаж буй юм билээ.
Юутай ч, уран бүтээлийн аз одтой яваа эрхэм жүжигчин маань нэлээд хэдэн жилийн өмнө нүцгэн зургаа авахуулан олныг гайхашруулж явснаа эргэн "санагалзсан" бололтой. Дахин нүцгэн зургаа авахуулж, гуч хүрсэн насандаа гоо сайхан бие галбираа гэрэл зурагт мөнхөлсөн тэрбээр ийнхүү фэнүүдээ гайхтал шийдэмгий алхам хийжээ.
No comments:
Post a Comment