Wednesday, May 28, 2014

“Оюу Толгой” компани 300 ажилтнаа хална


оюутолгойЭнэ тухай “Times” сонины өнөөдрийн дугаарт мэдээллэсэн байна. Тус компани зохион байгуулалтаа оновчтой болгох үүднээс энэ сарын 27-ны өдрөөс эхэлж орон тооны цомхтгол явуулж эхэлсэн гэдгийг эх сурвалж онцоллоо. Тус компанид 2791 хүн ажилладагаас 93.16 хувь нь Монголчууд гэж компаний зүгээс мэдээллэсэн байна. “Оюу толгой” төслийн гол хөрөнгө оруулагч “Туркиз Хилл Ресурс” компаний гүйцэтгэх захирал Кей Пристли “Энэ онд төслийн зардал болон үр бүтээмжтэй байдал дээр анхаарна” гэж мэдэгдэж байсан. Тэгвэл далд уурхай асуудал дээр маргаантай байгаа тус компани уурхайн бүтээмжтэйгээ уялдуулж бүтэц орон тоогоо ийнхүү шинээр зохион байгуулах болсон ба цаашид төслийн үр ашиг тогтвортой байдлаас шалтгаалж ажилчдын орон тоо өсөх болон буурч болно  гэдгийг онцолсон байна. “Оюу Толгой” компани 300 хүнээ цомхтголд оруулахад эдийн засгийн нөхцөл байдал ч багагүй нөлөөлсөн байж болох талтайг шинжээчид дүгнэж байна. Өнгөрөгч 2013 онд төслийн хөрөнгө оруулагч “Rio Tinto” компани далд уурхайн 5.1 тэрбум ам.долларын төслөө зогсоож туслан гүйцэтгэгч компаний 1700 орчим хүн ажлын байргүй болсон юм.

No comments:

Post a Comment