Мэдээж энэ бүхэнд засаг төрийн зөв
бодлого дутсаны шинж. Засаг төрөөс жил бүр мянгат малчдыг зарлан шагнаж
уламшуулдаг жишиг тогтлоо. Үүнийг дагалдан малчид малынхаа тоо толгойны
хойноос хөөцөлдөх болсноор бэлчээрийн даац хирээс хэтэрч, малын үүлдэр
угсаа доройтож, ашиг шим муудлаа. Мянгат малчид нэртэй хий цээжээ
дэлдсэн “хурган баячууд” олширлоо. Бүр сүүлдээ жилд нэг сумаас 40-50
мянгат малчид гарах боллоо. Ямар аргаар хамаагүй малаа өсгөн тоо
толгойг нь 1000 хүргэчихвэл Мянгат малчин болно гэсэн бодол залуу
малчдын “өдрийн бодол, шөнийн зүү ” боллоо. 1000 малтай хүн уг нь дор
хаяж 1-2 хүнийг ажилтай орлоготой болгосон, байх, сургууль цэцэрлэгзэрэг
нийгмийн халамж шаардсан хэсэгт туслалцаа үзүүлсэн байх гэх мэтийн
шалгуур огт үгүй боллоо.
Төр засаг нь Нийслэл хотод 10-100
хүнийг ажлын байртай болгон, улс оронд тодорхой хэмжээний татвар төлөөд
явж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмждэггүй атлаа, хээрээр бэлчээрлэн
“өөрөө өөрийгөө өсгөдөг” малчдыг олон талаар дэмжих нь юуны учир вэ.
Малчидад ямааны, ноосны, сүүний мөнгө хэдий болтол өгсөөр байх вэ.
Малчид төр засгийн “өврөөс нь гарсан”, аж ахуйн нэгжүүд төр засгийн
“хойноос нь гарсан” бутач хүүхэд биш байлтай.
Утга учиргүй малын тоо толгойг хөөцөлдөх
байдал өнөөдөр эмгэнэлтэй байдалд хүргэж эхлэлээ. “Өмх талх, ширхэг
мантуу” олж идэн хар бор ажил хийн гэдсээ тэжээхээр хэдэн жилийн өмнө
Монголд орж ирсэн Хятад иргэн залхуу монголчуудын малыг бараг л “үнэ
хөлсгүй” шахуу хариулж, бидний мал маллах арга ухааныг мэдэж аваад,
дараа нь өөөрөө малжиж эдүгээ “Мянгат малчин” болох болзлыг
хангасан мэдээлэл гарлаа.
Малын тоо толгой нь мянга давсан тэд
хямд цагт бага мал худалдаж аван, дараа нь өсгөж зарах гэх мэт дотор
хүний ухаанаар ихээхэн хөлжиж, эргээд монголчуудаар өөрсдийнхөө малыг
хөлсөөр маллуулж эхлэсэн дүр зураг энэд тэндгүй бий боллоо. Үүний жишээ
бол Өмнөговь аймгийн Гурвантэс сумын “мянгат малчин” БНХАУ-ын иргэн Сян
Фин, Баянхонгор аймгийн Баянлиг сумын “мянгат” Вэй Лю нарын нэрийг
дуртьдаж болох юм. Монгол улсын нэг иргэн Хятадад очоод газар тариалан
эрхэлж, амжилт гарган, хөрөнгө мөнгө хуримтуулах боломжийг хятад улс
түүнд олгох болов уу…
Тун удахгүй Монгол улсын Ерөнхийлөгч
Цахиагийн Элбэгдорж БНХАУ-ын иргэн, Монгол улсын Мянгат малчин Вэй
овогт Лю-д “Мянгат малчин”-ны өргөмжлөл гардуулах дээрээ тулах нь дээ,
энэ хэвээрээ бол…
Тариачин хятадууд мал маллаж сурах нь
Монгол улсын “хил, хэл, мал гуравт” хамгийн аюултай нөхцлийг бий
болгож байна. Энэ нь цаашлаад Монгол орны Үндэсний аюулгүй байдалтай ч
холбоотой зүйл биш гэж үү…
А.Галт
No comments:
Post a Comment